Кристиано Роналдогийн энэ жил эвдэх боломжтой амжилтууд

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдогийн энэ жил эвдэх боломжтой амжилтууд

Кристиано Роналдогийн энэ жил эвдэх боломжтой амжилтууд

Хөлбөмбөгийн спортын агуу тамирчдын нэг Кристиано Роналдо өчигдөр/2020.02.06/ 35 нас хүрсэн билээ. Английн Премьер лигийн гурван удаагийн аварга, Испаний Ла лигийн хоёр удаагийн аварга, Италийн Сериэ-А лигийн аварга, таван удаагийн УЕФА Аваргуудын лигийн аварга гээд түүний цол гуншин дуусахгүй. Саяхан гэхэд л тэрбээр инстаграм хуудсанд 200 сая дагагчтай анхны хүн болсон билээ.

К.Роналдогийн хувьд одоогийн байдлаар УЕФА Аваргуудын лиг, УЕФА Европын аварга шалгаруулах тэмцээн, ФИФА Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус бүрт хамгийн их гоол оруулсан тоглогч болсон. Тэрбээр УЕФА аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол буюу 17 гоол оруулсан. Мөн клуб болон улсынхаа төлөө нийт 722 гоол оруулжээ.

Португаль эрийн хувьд Европын алтан шаахай шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны тоглогч. Хамгийн анхны Европын алтан шаахайгаа 2008 онд Манчестер Юнайтед багтаа байхдаа хүртжээ. Харин энэ жил тэрбээр эдгээр амжилтуудыг эвдэх боломжтой байна.

  • Хэрвээ К.Роналдо Португал улсынхаа төлөө ахиад 11 гоол оруулвал олон улсын түвшинд хамгийн олон гоол оруулсан Ираны Али Даейн амжилтыг эвдэнэ.
  • Хэрвээ тэрбээр энэ жил Италийн Сериэ-А лигийн мэргэн бууч болвол Английн Премьер лиг, Испанийн Ла лиг, Италийн Сериэ-А лиг гэсэн топ гурван лигийн мэргэн бууч болсон анхны тоглогч болно.
  • Хэрвээ Португал эр энэ жил Ювентус клубтэйгээ УЕФА Аваргуудын лигт түрүүлвэл тус лигт зургаан удаа түрүүлсэн Реал Мадридын домог Франциско Гентотой тэнцэж ирнэ.
  • Хэрвээ тэрбээр энэ жил УЕФА Аваргуудын лигт гурван гоол буюу хэт-трик хийвэл Лионель Мессигээс нэгээр илүү болж Аваргуудын лигт хамгийн олон хэт-трик толилуулсан амжилтыг ганцаараа эзэмшинэ.
  • Хэрвээ тэр энэ жил Баллон д’Ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болвол Лионель Месситэй адил зургаан удаа энэхүү алдрыг хүртсэн эрхэм болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж