Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ | News.MN

Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоогоод байгаа. Ингэхдээ ЕБС-ийн сургуулийн сурагчид, цэцэрлэгийн багачуудад зориулсан хичээлийг 13 телевизээр гаргахаас гадна өөр ямар зохицуулалт хийсэн бэ?

-Нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа. Таван долоо хоногийн нэг долоо хоног нь цагаан сарын албан ёсны амралт учраас цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм.

Тиймээс нэг долоо хоногийг сурагчдын гуравдугаар улирлын амралтаас авч шийдсэн. Тухайлбал, нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстой байснаас нэг долоо хоног хасагдаж байгаа гэсэн үг.

Үлдсэн гурван долоо хоногийг гуравдугаар сарын Бямба гаригуудад хичээллэх байдлаар шийдсэн бол үлдсэн хоёр долоо хоногийн хичээлүүдийг телевизийн хичээл байдлаар агуулгын зохицуулалт хийсэн. ЕБС-ын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл хоёрдугаар сарын 3-наас улс орон даяар эхэлсэн. Өөрөөр хэлбэл хоёр долоо хоногийн хугацаанд телевизийн хичээл орно. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид гуравдугаар улиралд ямар хичээл, агуулга судлах ёстой тэр агуулгуудыг боловсролын хүрээлэнгээс баталж, телевизийн хичээл байдлаар сурагчдад зааж байгаа. 

-Бага ангийн сурагчид телевизийн хичээл үзээд ойлгохгүй, багшийн яриаг гүйцэхгүй байх зэргээс үүдэн хичээлийн хоцрогдол үүсчих вий гэх санаа зовнил байна л даа.

-БСШУСЯ-аас багш нарыг сурагчдын эцэг эхтэй эргэх холбоотой ажиллах зөвлөмж зааврыг өгч ажиллаж байна. Тийм ч учраас телевизээр заах хичээлүүдийн агуулгыг боловсролын хүрээлэнгээс долоо хоногийн өмнө батлаад улс орон даяар телевизийн хичээл заахаас өмнө багш нарын гар дээр хүргүүлсэн. Багш нар ямар агуулгатай хичээл орох зэргийг урьдчилаад мэдсэн учраас сурагчдын эцэг эхэд бэлтгэл хангуулах, хичээлийн агуулга зэргийг танилцуулсан.

Улмаар гуравдугаар сард хичээл эхлэхэд хоцрогдол үүсгэхгүйн тулд ЕБС-ийн багш нар өөр, өөрсдийнхөө боломжоор хүүхдүүдтэйгээ ажиллаж байна. Сургуулиуд дотроо зохион байгуулалт хийх, аймаг бүрийн Онцгой комисс хүртэл уг асуудалд анхаарч байгаа. Телевизийн хичээл үзэх боломжгүй хөдөө мал дээр байдаг хүүхдүүдэд хүртэл анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал, яаж? 

-Гуравдугаар улирлын  хичээлүүдийг цаасан хэлбэрээр буулгаад хүүхдүүдэд бататгах дасгал өгөх, эсхүл гэр лүү нь хүргэхээр  аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын ажилчид малчдын гэрээр явж байгаа. Мөн радиогоор телевизийн хичээлийг явуулахаар бэлтгэл ажлууд хангагдаад байна.

-БСШУСЯ-наас өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталж нийт 13 телевизээр дамжуулах, нөхөж үзэх боломжтой байхаар зохицуулсан шүү дээ. Эдгээр 13 телевизээр хичээл гаргахад  мөнгө төсөвлөсөн үү?

-Монголын телевизүүдийн холбоо өөрийнхөө гишүүн бүх телевизээр хичээлийн бичлэгүүдийг хийлгэж, эфирт бэлэн болгосон. Хичээл гаргаж байгаа телевизүүд үнэ төлбөргүй ажиллаж байгаа. Нийт 170 багш 402 удаагийн 6357 минутын хичээл заана. Энэ долоо хоногийн 204 удаагийн хичээлийн монтаж бүгд бүрэн хийгдсэн. Өчигдрөөс бага ангиас эхлээд дараагийн долоо хоногийн хичээлийн бичлэг монтажнууд эхэлсэн.

Хэцүү цаг үед бүгд нэгдэж ажиллаж байгаа нь сайшаалтай. Мэдээж хичээл зааж байгаа багш нарт нэмэгдэл олгоно. Үүнээс гадна эцэг эхчүүд телевизээр хичээл зааж байгаа багшийн 20 минутад даатгаад хүүхдээ үлдээж болохгүй.

Телевизийн хичээлийн үр дүн нь эцэг эх, багш, хүүхэд гурав хэр эргэх холбоотой ажилласан, эцэг эхчүүд хүүхдэдээ хэр дэмжиж, цаг гаргасан бэ гэдгээс шууд харагдана. Тиймээс зөвхөн багшаас хараат бус багш,хүүхэд, сургууль, эцэг эх зэрэг бүх талын эргэх холбоотой ажиллахыг анхааруулж байгаа.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрүүл мэндийн яаманд 2020-02-06 64.119.19.4

Өдөр бүр корона вирусаар амь алдсан хүний тоо эрчимтэй өсөж байгаа энэ үед хөл хориог сунгах шаардлагатай. Вакцины туршилт эхлээгүй байна.

Avatar

Зочин 2020-02-06 202.126.88.54

Ням-очир чи өөрөө х**

Avatar

9-р анги 2020-02-06 64.119.19.30

Сүржигнэхээ болилдоо! Хичээлдээ явмаар байна шдээ. Тэр бага ангийхнийгаа л хязгаарлаач. Ядаргаатай юм

Avatar

Зочин 2020-02-06 182.160.0.105

х**.Төгсөх курсын оюутан ах эгч нар нь яах юм бэ.Эхлээд бид нар төгссөдхөе.Тэгээд ахын дүү хичээлдээ зун суу мэдвүү.Тэгээд бас май.Бөгсөө зөв арчиж сурчхаад хичээлдээ явмаар бна. Ядаргаатай юм гэж бич.Борвиныхоо баасыг арилга ахын дүү

Avatar

Зочин 2020-02-06 66.181.176.130

6 долоон настнуудыг бямбад хичээлд явуулах хэрэггүй дээ угаасаа их ядардаг

Avatar

baidal hesuu bolchihloo 2020-02-06 182.160.1.76

hugatsaagaa sunga

Avatar

ЗОЧИН 2020-02-06 103.10.23.6

3-Р УЛИРАЛД АМАРЧ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ХИЧЭЭЛЭЭ ХИЙЕ Л ДЭЭ. ТӨВӨГТЭЙ ЮМ БЭ.

Avatar

Зочин 2020-02-06 182.160.1.76

h***

Avatar

Зочин 2020-02-06 182.160.1.76

korona garval hen hariutsah bolj bna 4.30 hurtel haasan ni zuv sh dee

Avatar

teneguud 2020-02-06 182.160.1.76

hugatsaagaa sunga

Avatar

Зочин 2020-02-06 182.160.1.76

baatarbileg said bolon busad saiduudaa hicheel bolon saolyol sportiinhoo buh arga hemjeeg urgeljuuleed 4.30 hurtel sunga korona virus ondor bgaa shuu dr ni ahiad nemeed haldvar garsan shuu hicheelee zun ch orson bolno sh dee hugatsaa sungaachee saeangerlee chi ergui avgai mini virus garsan gdgee zarlaach bitgii nuugaad baigaach ali dr garsan sh dee

Avatar

bat 2020-02-06 182.160.1.76

hugatsaagaa sunga

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.118

Hugatsaagaa sunga

Avatar

? 2020-02-06 202.9.47.28

Bolovsroloor ingej togloj bolohgui bhoo, havar 5/6 sard nuhuh heregtei shd, iim udaan hugatsaagaar tasaldchihaad bhad 5 / 9. / 12 dugaar angiin suragchid yaj tugsultiin, elsrltiin shalgaltuudaa ugch chadah ve? Ter asuudl deeree ch shalgaltiin daalgawriin hemjee, hugatsaan deeree uyan gatan bh heregtei

Avatar

Уншигч 2020-02-06 202.55.191.194

3 сарын 2 хүртэл нэлээд хэд хоногийн хугацаа байна. Вирусын тархалт, нөхцөл байдлыг ажиглаж байж, хичээл эхэлэх үед шийдэх хэрэгтэй биш үү? Вирусын эрсдэл намжаагүй, цаашид ямар түвшинд хүрэхи нь тодорхойгүй хэвээрээ байна.

Avatar

Зочин 2020-02-06 202.55.191.194

уучлаарай. залруулга: эхэлэх -> эхлэх, хүрэхи – > хүрэх

Avatar

Zochin 2020-02-06 202.21.107.96

Nemegdel yahaaraa olgodogiin hicheel achaalalgui baihad

Avatar

ynshigch 2020-02-06 64.119.24.243

baga abgiin huuhduudiig syngaa 3,4 sar ih hetsuu shuudee guitet namdaa batalgaatai bolgo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж