М.Алзахгүй: Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна | News.MN

М.Алзахгүй: Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна

М.Алзахгүй: Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна

М.Алзахгүй: Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна

-Бүртгүүлсэн иргэдийн 51 орчим хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 49 хувь нь орон нутгаас хандсан байна-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Эдгээр хувьцаа эзэмшигч “Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авъя” цахим бүртгэлийн аяныг санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү аяны талаар 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Ажлын албаны дарга М.Алзахгүйтэй ярилцлаа.

-1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахаар нэгдэн аян өрнүүлж эхэлсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 15 орчим хувийг иргэд эзэмшдэг. 2017, 2018 онд тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин  2019 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Ингээд тооцохоор тус компани сүүлийн гурван жилд маш өндөр ашигтай ажилласан нь харагдана. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчид нэгдэж нийлээд хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авна гэдэг уриалга гаргаснаас хойш 60 гаруй мянган хүн 1072.мн вэбсайтаар цахим  гарын үсгээ илгээн бүртгүүлсэн байна. Гарын үсгийг цаасан дээр цуглуулаад явахад цаг хугацаа их орно. Зардал ч ихтэй. Тиймээс бид цахим шийдлийг гаргаж 1072 хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа юм.

Одоогоор бүртгүүлсэн иргэдийн 51 орчим хувь нь Улаанбаатар хотоос үлдсэн 49 хувь нь хөдөө, орон нутгаас хандсан байна. Алслагдсан хөдөө орон нутгийн зарим малчдаас эхлээд интернэт ашигладаггүй хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр интернэт ашиглаж, вэбсайт руу ороод үзэл бодлоо илэрхийлэх боломжтой хүмүүс одоогоор түлхүү хандаад байна гэсэн үг. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2019.12.10-нд  ногдол ашиг олгох чиглэл өгснөөс хойш 1072.мн сайтад өдөрт мянга мянган иргэн хандаж ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлт тавьсаар байна.

Мөн “1072 хувьцаа” фэйсбүүк групп байгаа. Энэ группт 320 орчим мянган хүн нэгдсэн. Судалгаа хийхэд, группийн гишүүдийн 70 хувь нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахыг, үлдсэн 30 хувь нь компанийн санхүү, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл авахыг хүссэн байсан. Тэгэхээр 300 гаруй мянган хүний 70 орчим хувь буюу 200 гаруй мянга нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах саналыг илэрхийлсэн байгаа юм. Тэгэхээр нийгмийн маш том давлагаа болсон цахим аян үргэлжилж байна.

Цахим аянд нэгдэхийг хүссэн иргэд www.1072.mn сайтад хэрхэн бүртгүүлэх вэ?

-Хүмүүс фэйсбүүкээр “авъя, авъя” гээд коммент хэлбэрээр бичсэнээр судалгаанд хамрагдахгүй. Заавал 1072.мн вэбсайт руу орж овог нэрээ, утасны дугаартайгаа бичиж цахим гарын үсгээ илгээснээр ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлт нь баталгаажиж байна гэсэн үг.

-Хувьцаа эзэмшигчдээс ирсэн саналыг нэгтгэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх үү. Хэзээ хүргүүлэх вэ?

-Аян сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор компани хуралдаж ногдол ашиг өгөх эсэх шийдвэрээ гаргах ёстой. Бид “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д албан шаардлага хүргэж байгаа. Энэ шаардлагад нэн тэргүүнд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах, хоёрдугаарт ТУЗ-ийн хурлыг нээлттэй ил тод явуулах үүднээс судлаач, эрдэмтэн болон 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг оролцуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардаж байна. Ийм үндсэн хоёр агуулгатай албан бичиг хүргүүлээд байгаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны компанийн ашгаас ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргаж, үүнийг Засгийн газар болон холбогдох компанид үүрэг болгосон. Энэ ажлын явц аль шатанд байна вэ?

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны ногдол ашгийг олгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг идэвхжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох эрхийг нь нээж өгөх зэрэг чиглэлүүдийг Өргөдлийн байнгын хорооноос гаргасан. Гэвч Засгийн газраас ямар нэгэн хариу өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Байнгын хорооны шийдвэртэй холбоотой шийдэл гаргаагүй. Үүнээс харахад, Засгийн газар УИХ-ын байнгын хорооны үгэнд орохгүй байна. УИХ Засгийн газрыг томилдог. Гэтэл нэг сайд төрийн эрх барих дээд байгууллагынхаа үгэнд орохгүй, өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна. Бид Өргөдлийн байнгын хорооноос гарсан шийдвэрийн дагуу ногдол ашгаа өг гэдэг шаардлагыг шат дараатайгаар тавиад явж байна. Цаашлаад бусад байнгын хороодод хандаж илүү том цар хүрээтэйгээр тэмцлээ бид үргэлжлүүлэх болно.

-Ногдол ашиг олгох ажил хаана гацчихаад байна гэж харж байна вэ?

-Манай холбоо жилийн өмнө байгуулагдсан. Байгуулагдсан даруйдаа 2017, 2018 оны цэвэр ашиг болох 1.2 их наяд төгрөгөөсөө нэгж хувьцаанд 84 төгрөгийн хувьцаа олгох шаардлагыг хүргүүлж, жагсаал цуглаан болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан. Харин 2019 тавдугаар сарын 31-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас бичиг ирсэн. Уг бичигт Компанийн тухай хуулийн дүрэмд заасны дагуу ногдол ашгийг ТУЗ, хувьцаа эзэмшигчид хуралдаад шийдэх эрхтэй. Бид ногдол ашгийг төмөр замын байгуулалтад оруулж байгаа тул ногдол ашиг олгохгүй гэдэг хариу хүргүүлсэн. Бид бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Харин иргэдийн эзэмшиж буй 15 хувьд ногдол ашиг олгохыг л шаардаж байгаа. Энэ жилийн хувьд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах шаардлага өгсөн. Өнгөрсөн долоо хоногт сайд Д.Сумъяабазар сайд сар шинээс өмнө ногдол ашиг олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хариултыг хэлж байна. Энэ бүхнээс үүдээд дүгнэж хэлэхэд, Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна.

-Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааснаас болж төгрөгийн ханш унах, ам.долларын ханш нэмэгдэх зэрэг хор уршигтай гэж зарим эдийн засагч хэлж байсан. Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авснаар ийм эрсдэл эдийн засагт үүсэх үү?

-“Эрдэнэс Тавантолгой” Монголд байгаа олон мянган компанийн нэгэн адил Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жил болгон ногдол ашиг хуваарилж, бэлэн мөнгө тарааж байна. Энд мөнгө хэвлэж эсвэл гаднын зах зээлээс өр тавьж, зээл авч үүнийг олгодоггүй. Компани тухайн бүтэн жилийнхээ орлого, зарлагаа дүгнэж татварын дараах ашгаас ногдол ашиг тараана. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг инфляц өсөх, төгрөгийн ханш сулрах тийм эрсдэл 1072 хувьцааны ногдол ашиг тарааснаар эдийн засагт үүсэхгүй бид үзэж байгаа. Ногдол ашиг бол сонгуулийн амлалт биш. Энэ бол Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн компанийн үүрэг шүү дээ. Нэмж хэлэхэд энэ ханшийн өсөлтийн шалтгааныг товч тайлбарлая. Валютын ханш эрэлт нийлүүлэлтээр тогтдог. Ам.долларын эрэлт их бол ханш өснө, нийлүүлэлт их бол ханш унана гэсэн үг. Эрэлт нь ам.долларын гарах урсгал юм. Жишээ нь бараа таваар худалдан авалт, зээл төлөх, төгрөг хэвлэх нь төгрөгийн ханшийг сулруулна. Харин нийлүүлэлт нь ам.долларын орох урсгал бөгөөд энэ нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас валютын зээл авах, тусламжаас хамаарна. Харин 1072 хувьцааны ногдол ашгийн цаад эх үүсвэр нь экспортоос олсон орлого бөгөөд валютаар баталгаажсан гэсэн үг. Тэгэхээр валютын ханшийн өсөлтөд нөлөөлөхгүй.

Эх сурвалж: PEAK.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-06 64.119.22.233

Bi orrinhoo medliin umiig yaj zartsuulahaa ooroo medii. Avah yostoi umaa l avii. Daraa n yah minii erkh. Sumyabazariin huviin umnaas avah geegui

Avatar

зочин 2020-02-06 192.82.65.189

ноогдол ашиг 96000 төгрөгөө эх орныхоо бүтээн байгуулалтад зориулмаар байна. яаж өгөх вэ

Avatar

Зочин 2020-02-06 66.181.180.190

САЙД Ч ГЭХ ШИГ ЯДАХДАА ШАТ ДАРААЛАН 10 ЖИЛ САЛБАРТАА АЖИЛЛАИХААД , ХУВЬЦАА ГЭДГЭЭ ОЙЛГОЧИХООД САЙД БОЛ. .. ИЧИХ НУУРГУЙ..

Avatar

Зочин 2020-02-06 64.119.25.102

Харин тиймээ

Avatar

Zochin 2020-02-06 192.82.65.190

Монголыг хэт их халамж сөхрүүлнэ дээ. Яг л манж шиг Одоо залхуугын халдвар энэ залуучуудад халдварлаад юу ч хийхгүй зүгээр иэдж суух. Арчаагүй

Avatar

Зочин 2020-02-06 103.111.68.3

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙХАД БЭЛЭН МӨНГӨ НЭХЭХ ЮМ МАРГААШ ДОЛЛАР 3000 ХОЛ ГАРААД Л ӨСНӨ ШҮҮ ДЭЭ.ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН. ҮҮНИЙГ СОНССОН ЧЕНЧҮҮД ӨСГӨӨД Л ЯВНА ХЭН ХОЖИХ ВЭ.. ХЭДХЭН ЧЕНЖ Л ХОЖНО. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ САЙН ЮМ БОЛХГҮЙ ХҮМҮҮСИЙН ШУНАЛ ХЯЗГААРГҮЙ ТЭР МӨНГИЙГ АВСАН Ч ДАХИАД Л ХҮСНЭ ЭНЭ ХУВЬЦААГААР БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА НАРАНБААТАР НАРЫН СОНГУУЛИЙН ШОУ Л БОЛНО. ХАРИН ЭНЭ МӨНГӨӨРӨӨ ТЭР ТӨМӨР ЗАМАА ХУРДАН ДУУСГАЖ НЭМЖ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖУУДАА НЭМЭГДҮҮЛЭХ НЬ Л ЧУХАЛ ДАА

Avatar

gansuh 2020-02-06 192.82.70.119

amaar bn

Avatar

Зочин 2020-02-06 66.181.184.47

Medlegtei bolovsroltoi zaluu bainaa yostoi zuv iim zaluuchuud garch ireh yostoi

Avatar

Зочин 2020-02-06 93.26.122.49

Ногдол ашигийг нэгэнтээ ногдол ашигаа тодорхойлсон бол түүнийг хувиарлах ёстой. тэр ашгийг авахгүй үйлдвэрийг хөгжүүлэх өргөтгөхөд зориулах асуудлыг доорхи аргаар зохицуулах ёстой. Тухайлбал : 1. ногдол ашгаа дараа жил нөхөн хүйтээгээр авахаар үлдээж болно.
2. ногдол ашигдаа дүйх хувьцаа авахаар тооцож үлдээж болно,
Өөрөөр ногдол ашгийг олгохгүй байж болохгүй . Хэрэв ээ ногдол ашгийг олгохүй бол одоо хувьцаат компаниуд хувьцааны ногдол ашгийг олгохгүй хохироож байгаатай адил болно_

Avatar

Зочин 2020-02-06 103.229.121.90

Нам дагасан хулгайч нарыг, юу ч хийж чадахгүй малнуудыг, эрлийзүүдийг л бүү сонгоорой

Avatar

зочин 2020-02-06 202.9.46.63

Наад сумяаабазаар чинь ,, надаас мөнгө гуйгаад байна ,, гэж ойлгоод байгаа юм биш үү ..

Avatar

ККК 2020-02-06 203.91.115.39

ЭНЭ САЙД ГУАЙ 1072 ХУВЬЦАА ГЭЖ ЮУ БАЙДГЫГ МЭДДЭГГҮЙ БАЙХОО ХА ХА ХИ ХИ

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

харин чи өөрөө мэддэггүй юм биш үү. Хувьцаа 2 гол үүрэгтэй нэгд хөрөнгө босгох, нөгөөх хувьцааны арилжаа, үнэ ханшаар дамжуулж компанийг зав удирдах. тэрнээс биш ардуудад үнэгүй хувьцаа тарааж жил бүр ноогдол ашиг өгч байгаа нь баяжуулахаас илүү баялгийн орлогоос жигд хуваарилах зөв санаа. иргэдэд бол ноогдол ашгаас илүү хувьцааны үнэ өсөх нь ашигтай. луйварчид
үүнийг мэдээд хувьцааны үнийг өсгөхгүй иргэдэд хувьцаагаа хурдан заруулах арга замыг засч байна.

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

Энэ хувьцааны ноогдол өгөхийг шаардаж буй этгээдүүд бол бүгд луйварчид, олигархуудын гар хөл. 1072 хувьцааны ноогдол ашгаас илүү 1 хувьцааны үнийг өсөгөх нь монгол улсад ч ЭТТ-д ч иргэдэд ч маш ашигтай байна. бяцхан жишээ хэлэхэд 1 хувьцаа 1000 төгрөг хүрлээ гэж бодоход иргэн 1 072 000 төгрөгтэй болно. харин ханш 5-10 дахин өсвөл та 5-10 саятай болно. ноогдол ашгаа хувааж аваад идээд суувал хувьцаа өсөхгүй бүр хямдарна. тэр үед баячууд цэнхэр ягаан тасалбар шиг хуу хамж авна.

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

Энэ хувьцааны ноогдол өгөхийг шаардаж буй этгээдүүд бол бүгд луйварчид, олигархуудын гар хөл. 1072 хувьцааны ноогдол ашгаас илүү 1 хувьцааны үнийг өсөгөх нь монгол улсад ч ЭТТ-д ч иргэдэд ч маш ашигтай байна. бяцхан жишээ хэлэхэд 1 хувьцаа 1000 төгрөг хүрлээ гэж бодоход иргэн 1 072 000 төгрөгтэй болно. харин ханш 5-10 дахин өсвөл та 5-10 саятай болно. ноогдол ашгаа хувааж аваад идээд суувал хувьцаа өсөхгүй бүр хямдарна. тэр үед баячууд цэнхэр ягаан тасалбар шиг хуу хамж авна.

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

Хэрэв та ТТ үнэхээр хөгжүүлж баялгаас нь ашиг хүртэхийг хүсч байгаа бол ноогдол ашиг шаардахаас илүү хувьцаагнь үнэ хүргэхийг шаардах хэрэгтэй. ТТ том хөрөнгө оруулалт хийж цогцоор хөгжүүлж, дэлхийн том биржүүд дээр хувьцаа нь 20-30 доллар цаашдаа 50-100 доллар хүргэхийг шаардах хамтран зүтгэх хэрэгтэй. тэгвэл ЭТТ Рио тинто-г шахаж ОТ авах чадалтай болно. монголчуудаа холыг харж нэгдэцгээе

Avatar

Зочин 2020-02-06 66.181.160.42

ene bandi surguuliinhaa 00 d ohin nuhaj bgaad barigdaj onigoo bolj yavsan ats da erguu dagz

Avatar

Зочин 2020-02-06 122.201.23.201

сУМЬЯБАЗАРАА НОГДОЛ АШИГАА АВЯ АРД ТҮМЭН ЯДАРЧ БАЙНА ЧАМААС АВАХ ГЭЭГҮЙ ЭХ ОРНООСОО АВНА.

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

ЭТТ дэлхийн хэмжээний том компани болгох хэрэгтэй. нэгэнт хувьцаа эзэмшиж буй хүмүүсийн хувьцааны ханш дагаад өснө. одоо хүн бүр 10-20 мянган төгрөг аваад идэж уугаад алга болно. Монгол улсад 10 том компанитай болчихвол хурдан хөгжинө шүү

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.219

ядарч байгаа гээд хэдэн мянган төгрөг аваад нэг хэсэг идэж уугаад өнгөрнө цаашдаа яах вэ. бид бэлэн мөнгө аваад сурчихсан улс төрчид иргэдээ хэдэн төгрөгөөр хуураад дасчихсан. уг нь жинхэн баялаг бүтээдэг том компанитай болчих хэрэгтэй, тэгвэл ядаж ажлын байр нэмэгдээд тогтмол орлоготой болно. хувьцааны ашиг нэмэлт орлого шүү дээ. жилд 1 удаа л өгдөг, гол нь хувьцаагаар
хөрөнгө оруулалт босгодог, компани томордог, хувьцаагаа зарж л орлого олдог шүү дээ

Avatar

зочин-2 2020-02-06 192.82.75.128

Сумъяабазар бол нэр төрийн төлөө л ажиллаж бгаа биз.

Avatar

Зочин 2020-02-06 203.91.115.54

Ард түмэн минь ахиж л их хуралд бөх дуучин наймаачин битгий сонгоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж