“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ | News.MN

“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

Австралийн цагдаа нар ажиллагаа явуулж “Монголчууд” дээрмийн бүлэглэлийн дөрвөн гишүүнийг өчигдөр /2020.02.05/ баривчилжээ. Баривчлагдсан байкерууд нь тус бүлэглэлийн ахмад гишүүд байсан аж. Гүйцэтгэх ажиллагааны үеэр цагдаа нар хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, цахилгаан бороохой, хутга зэргийг илрүүлэн хураан авсан байна.

АНУ, Австрали, Мексик зэрэг улсуудад өөрсдийгөө “Mongols” буюу “Монголчууд” хэмээн нэрлэсэн мотоциклтой дээрмийн бүлэглэлүүд байдаг. Тэд мөнгө угаах, айлган сүрдүүлэх, галт зэвсгийн наймаа зэрэг нийгэмд болж байгаа өндөр түвшний хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүдэд байнга холбогддог. “Mongols” бүлэглэл нь анх 1996 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд  улмаас Мексик, Итали, Канад, Австрали зэрэг улсуудад хүрээгээ тэлж, мотоциклчдын клуб нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн маш том гэмт хэргийн бүлэглэл юм.

Эх сурвалж: WATODAY.COM.AU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чи хуа 2020-02-06 202.126.89.169

НҮБ д гомдол гаргацгая монголчууда нэрээ цэвэрлэцгэе

Avatar

Лхагва 2020-02-06 202.9.47.21

Элбэгдоржийн америк ардчилал улсын маань нэрийг ашигласан байх нээ Үндэстний нэр ашигласан талаар олон улсын шүүх энтэр байдаг болов уу Заргалдах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-06 103.229.120.234

Гадаад дахь хулгайчуудаа яая гэж байхад бас дээрээс нь нэр баастаад.

Avatar

zochin 2020-02-06 203.91.115.244

Муусайн юмнууд чадахгүй байж нэр зээлдээд

Avatar

Зочин 2020-02-06 175.38.170.112

Монгол ялна

Avatar

Зочин 2020-02-06 66.181.185.168

The Mongols 1970аад оны үед байгуулагдсан ба бид юу ч хийж яадахгүй.

Avatar

Өвгөн 2020-02-06 49.0.212.155

Монгол гэдэг нэрийг дээрэмчид ашигладаг болсон уу ??? Янханы газрыг АНУ гэдэг болох уу, адил ч юм уу…

Avatar

Зочин 2020-02-06 103.26.195.145

Цагдаагийн газар урилга явуулсан

Avatar

Зочин 2020-02-06 192.82.67.79

Мотоциклчдын клуб гээчээ.

Avatar

Зочин 2020-02-06 103.229.122.75

Эд нарыг урьж энэ хулгайч,авилгачдыг хашраагаад өгөөч гэвэл яадаг бол!! Бид ч өөрсдөө хүчирхээ байлаа л паа!!

Avatar

Зочин 2020-02-06 103.14.38.134

Манай аваргууд наадуулыг чинь дор нь элсүүлчихнэ. Тэгээд бүр их иднэ, хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж