“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

“Монголчууд” дээрмийн бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

Австралийн цагдаа нар ажиллагаа явуулж “Монголчууд” дээрмийн бүлэглэлийн дөрвөн гишүүнийг өчигдөр /2020.02.05/ баривчилжээ. Баривчлагдсан байкерууд нь тус бүлэглэлийн ахмад гишүүд байсан аж. Гүйцэтгэх ажиллагааны үеэр цагдаа нар хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, цахилгаан бороохой, хутга зэргийг илрүүлэн хураан авсан байна.

АНУ, Австрали, Мексик зэрэг улсуудад өөрсдийгөө “Mongols” буюу “Монголчууд” хэмээн нэрлэсэн мотоциклтой дээрмийн бүлэглэлүүд байдаг. Тэд мөнгө угаах, айлган сүрдүүлэх, галт зэвсгийн наймаа зэрэг нийгэмд болж байгаа өндөр түвшний хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүдэд байнга холбогддог. “Mongols” бүлэглэл нь анх 1996 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд  улмаас Мексик, Итали, Канад, Австрали зэрэг улсуудад хүрээгээ тэлж, мотоциклчдын клуб нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн маш том гэмт хэргийн бүлэглэл юм.

Эх сурвалж: WATODAY.COM.AU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж