ТИТЭМЖСЭН ТӨР | News.MN
ТИТЭМЖСЭН ТӨР

1918 оны нэгдүгээр сард Дэлхийн нэгдүгээр дайны үед Умард Франц дахь окопонд байршсан цэргүүд хэдэн мянгаараа хиарч эхлэв. Дайн тулаанаас биш ээ. Тухайн үедээ хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн үр ашигтай, бүхнийг хамарсан хангамжийн сүлжээ бүхий фронтын шугамын энэхүү цэгт Англи, АНУ, Энэтхэг, Австралиас хүн хүч, зэр зэвсэг ирж байв. Ойрхи Дорнодоос бензин, Аргентинаас мах, гурил, Малайгаас резин, Конгогоос зэс нийлүүлж байлаа. Гэтэл тэнд “Испанка” (La Grippe Espagnole) хэмээн алдаршсан томууны вирус дэгдэв. Ашгийн төлөө улайрсан нийлүүлэгчид “испанка” вирусыг тээгчид болж дэлхийд түгээв. Хэдхэн сарын дотор дэлхийн өнцөг булан бүрт дэгдсэн энэхүү томууны үхлийн вирус хагас тэрбум хүнд халдварлаж, 50-100 сая /эх сурвалжууд өөр өөрөөр мэдээлдэг/ хүний амийг авч явсан юм.

Хүн амын өсөлт, түүнийг дагаад төвлөрөл, тээврийн хэрэгсэл боловсронгуй болсны ачаар хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй халдварт өвчин, тахлын сорилттой тулгарсан билээ. Харин ХХ зуунд анагаах ухаан асар хурдацтай хөгжиж, вакцин, антибиотик, ариутгалын шинэ бодисууд, гайхамшиг хэмээж болохуйц эрүүл мэндийн боловсронгуй дэд бүтэц бүтээсэн.

Одоо цагт 2-3 жилийн давтамжтай биднийг “айлгадаг” шинэ вирусууд гарсаар. 2002-2003 онд Severe Acute Respiratory Syndrome (SARS) буюу пневмони (уушигны үрэвсэл)-ий хам шинж, 2005 онд шувууны томуу (SARS), 2009 онд гахайны томуу, 2014 онд Эбола. Зүүн өмнөд Азиас гаралтай 2002 оны SARS-ыг тухайн үед шинэ зууны “Хар тахал” хэмээн үзэж байсан боловч дэлхий даяар мянга хүрэхгүй хүн нас барсан бөгөөд 2003 онд дарж чадсан. Эболагийн талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдэгдэлд нийт хүн төрөлхтөний эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн ноцтой аюул хэмээн тодорхойлсон бол Баруун Африкаас буюу голомтноос нь гаргаагүй бөгөөд 2016 он гэхэд тахлын вирус устжээ.

2020 он гарангуут коронавирус буюу SARS-ын бас нэгэн мутац энэ удаад сарьсан багваахайгаас үүдэлтэй уушигны үрэвслийн хам шинж бүхий томууны тахал дэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас янз бүрийн тогтоол шийдвэр гарч эхэллээ. Энэхүү вирусын дэгдэлттэй холбоотой шийдвэрүүд, авч буй арга хэмжээ, хандлагыг хараад гайхашрал, цөхрөл төрүүлэхүйц сэтгэгдэл төрснөө нуух юун.

Манай эрүүл мэндийн тогтолцоо болон улс төрийн хамаарлын талаар үг дуугарахгүй байж чадсангүй ээ.

Эхний тохиолдол. “Хил хязгааргүй эмч нар” /Médecins Sans Frontières байгууллага нь 1971 онд  Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 1967-1970 онд Нигери улсад болсон иргэний дайны үеэр  сайн дураар ажиллаж байсан эмч нар болон сэтгүүлчид үүсгэн байгуулсан. Тус байгууллагын үйл ажиллагааны гол үзэл санаа нь арьс өнгө, хүйс, шашин, улс төрийн үзэл бодлоос ялгаваргүйгээр ямар ч хүн эмнэлгийн тусламжийг авах эрхтэй гэсэн итгэл үнэмшилд суурилдаг ба энэхүү тусламж авах хэрэгцээ нь улс орнуудын хилээр хаагдаж боогдох ёсгүй хэмээн үздэг.

“Хил хязгааргүй эмч нар” сүрьеэ, ДОХ-ын халдвар зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэгийг эмчлэхээс гадна соён гэгээрүүлэх, өвчтөнүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх зэрэг олон төрлийн ажил явуулдаг аж. Тус байгууллагын санхүүжилт хувь хүмүүс, байгууллагын хандиваас бүрддэг ба 2017 оны байдлаар түүний санхүүжилтийн 96 хувь нь зургаан сая гаруй хувь хандивлагчдаас бүрджээ. 1999 онд Нобелийн энх тайвны шагналыг авсан энэхүү нэр хүнд бүхий байгууллага жил бүр дэлхийн 70 гаруй оронд сайн дурын үндсэн дээр 3000 гаруй эмч нарыг илгээж ажиллуулдаг.

Сингапурт Элчин сайдаар ажиллаж байх үеэр тус улсын Хүүхдийн эмнэлгийн тэргүүлэх эмчтэй танилцаж Монголд “Хил хязгааргүй эмч нар”-ын шугамаар 16 орны эмч, ажилтнууд 2013 онд ирж манай Эх нялхсын төвд эрүү нүүрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн юм. Тэр үеэс л манай эрүүл мэндийн систем доголдолтой, хүний хамгийн эрхэм зүйл болох эрүүл мэндийн асуудалд арилжааны сэтгэлгээгээр ханддаг болох нь надад мэдрэгдсэн билээ. Олон улсын эмч нарын багийн зүгээс тавьсан эхний шаардлага бол (хагас жилийн өмнө түүнийгээ тавьсан) хагалгаа хийх хүүхдийн тоо 50-иас доошгүй байх ёстой хэмээв.

Эх нялхсын төвөөс орон даяар ийм төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийг цуглуулж Япон, Сингапур, Солонгос, Франц гээд дэлхийн тэргүүлэх орны эмч нар дээд зэрэглэлийн эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна авчирсан бүх тоног төхөөрөмж, эм тариаг манайд үлдээж хандивлана гэв. Би ч бөөн баяр. Гэтэл 40 хүрэхгүй хүүхдийг дуртай дургүй цуглуулж, эм тариа, тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулах гэж бөөн юм болов. Гаалийн татвар нэхэв. Хариуцсан хүмүүс нь амарчихсан. За бэрхшээл зовлонг үл тоочин нэг л зүйлийг хэлье. Бид эрүүл мэндийн системийг орвонгоор нь өөрчлөх цаг хэдийнэ болсон. Хожим нь сонсохнээ манай эмч нар (удирдах түвшний хүмүүсийг хэлэв) олон улсын эмч нарын багийг хүлээж авахгүй байсан шалтгаан нь өөрсдийн төлбөртэй хагалгаа хийдэг бизнест нь хохирол учруулах эрсдэлтэй байсан аж. Итгэхэд бэрх!

Одоо өөр нэг тохиолдол. Саяхан Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа эмч санаачлага гарган БНХАУ-ын Ухань руу явж ажиллах хүсэлтээ илэрхийлж, түүнийг даган 12 хүний баг бүрдсэн тухай сошиалаар мэдээ түглээ. Миний баярлаж бахархсаныг нуух юун. “Хятад улс нь манай гадаад худалдааны хамгийн том түнш билээ. 1990 онд хоёр талын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33.6 сая ам.доллар байсан бол 2018 оны эхний 9 сарын байдлаар 7.3 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны эргэлт 28 жилийн хугацаанд 220 дахин нэмэгджээ.

Хятад улс нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2017 оныг хүртэл 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг Дэлхийн Банк “250 мянган ам.долларын цалинтай 170000 хүний ажлын байр” шинээр бий болгожээ гэж судалгаандаа дүгнэсэн байна. 1990-2018 оны хугацаанд БНХАУ-ын Засгийн газраас Монголын талд нийт 4.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ (БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны сайтаас авсан мэдээлэл). Эл бүгдийг дурдсан нь монголчууд бид нөхрийн чанар хэзээ танигддаг тухай хэнээр ч заалгахгүй мэднэ. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө ч гэдэг. Хятадууд ч монголчууд биднээр дутав гэж. Гэхдээ асуудлын гол нь хэсэг залуучуудын санаачлагыг манай нэгэн улстөрчийн хүлээж авсан явдал үнэхээр шоконд оруулав.

Ж.Амарсанаагийн санаачлагыг төр засаг нь дэмжээд, харин ч бүр тэдгээрийн бүхий л аюулгүй байдлыг хангах нөхцөлийг нь бүрдүүлээд, тэр ч бүү хэл нэгдсэн зохион байгуулалтад оруулж, санхүүжүүлээд явуулахад яагаад болохгүй гэж. Монголын л нэр гарна. Төрийн сайд ингэтлээ намчирхдаг, ингэтлээ улстөрждөг үйлдэл үзүүлж болох уу. Ер нь Монгол төрийн хар хайрцагны бодлогод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээг кодлож, үйл хөдлөл, үг хэлээ цэнэж байхыг хатуу зааж сургаж, улс орон ард түмний өмнөөс ярьж хэлэхдээ хувь улс төрчийн байр суурь, үзэл суртлыг огтоос дурдаж болохгүйг ягштал баримтлуулдаг хариуцлагын тогтолцоо яаралтай хэрэгтэй байгаа нь үүгээр харагдана.

Дээрх тохиолдолд миний хувьд попрол гэдэг өнцгөөс харахаас илүүтэйгээр, нэгдүгээрт, тангараг өргөсөн эмч хүний хувьд ажиллах хүслээ илэрхийлсэн, хоёрдугаарт, халдварын голомтод ажиллах нь асар их туршлага, ялангуяа онцгой байдлын үед ажиллах зохион байгуулалтыг суралцах том боломж, гуравдугаарт, бусад улс орны технологийн ноу хау-г олж авах бүр томоор харвал Ази тивд хотжих үйл явц эрчтэй явагдаж тэр хирээр хүн амын нягтрал маш их болж байгаа өнөө үед энэ бүс нутагт байнгын давтамжтай гарч буй тахал гарах эрсдэлийг тооцож, зохион байгуулалт, эрүүл мэндийн зөв менежментийн мэдлэгийг газар дээрээс нь олж авах эцэст нь Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий хөрш орны хувьд сайн хөршийн дэмжлэг ч гэж ойлгож болохоор.

Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж байгаа одоо цагт аливаа шинэ вирусын мутацийн эсрэг хүн төрөлхтөн вакцин, эм тариа олох нь дамжиггүй. Цаг хугацааны л асуудал. Өчигдөр Сингапур улсын Ерөнхий сайд амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн хэлж байна билээ. Улс орон нь эрүүл мэндийн салбарт дэлхийд дээгүүр эрэмбэлэх, сахилга, хариуцлага, зохион байгуулалт жигдэрсэн ийм орны улс төрч тэгж хэлэх нь аргагүй бизээ. Харин манай Засгийн газар татвар төлөгч миний мөнгөөр бидний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө, ялангуяа ДЭМБ-аас зарласан онцгой байдлын үед юу хийв. Хилээ хааж, хөл хорихоос өөр яав? Олон нийтийн газруудад гар ариутгах бодис тавьсан уу? Амны хаалтны нийлүүлэлтийг нэмсэн үү? Нэн ядуу айл өрхүүдэд үнэгүй тарааж байна уу? Хилээр орж ирсэн нийт хүмүүсийг оношлогоонд  хамруулж чадсан уу? Бүх хүмүүсийг бүрэн ариутгаж оруулж ирж чадаж байна уу? Энэ бол өнөөгийн үүссэн нөхцөл байдалд авах наад захын арга хэмжээ.

Харин бодлогын шинжтэй авах арга хэмжээнд юуны өмнө төсвөө эргэж харна уу. Хөдөө хээр хөшөө хэдэн тэрбумаар босгож байхын оронд эсхүл Улаанбаатарыг тойрсон хэдэн сайхан уулын аманд төрөөс төрсөн тэрбумтнуудад ам амаар нь хэдэн га газар олгож хувьдаа орд харш бариулахын оронд агаарын сайханд уушигны хатгаа авсан хүүхэд, хөгшчүүдэд зориулсан эмнэлэг, сувиллын газраа байгуулаач.

Тэрбум 300 гаруй сая хүн амтай, эдийн засгийн өндөр чадамжтай урд хөрш, дэлхий нийтээр сандрах энэхүү давагдашгүй хүчин зүйлийн өмнө гурван саяуулаа бид хэрхэх вэ? цаашид даацтайхан шийдвэр гаргаж, монгол хүндээ хэрэгтэй эмнэлэг, сувилал, нөхөн сэргээх төвүүдийг барьж байгуулах цаг болжээ.

Төр минь.

Банзрагчийн ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-06 202.9.46.42

АРХИЧИН ХАР ТАМХИЧИН АВГАЙ ЗАЙЛСАН БАЙ ДАА

Avatar

Ёстой хэрэггүй авгай Эдгээр оронд бйхдаа 2020-02-06 64.119.16.168

Энэ нэг авгайд ямар ч ёс суртахуун байхгүй. Дээшээ гарсан хүн бүрт долигонож явдаг юм. Сингапурт, Орост элчин байсан. Эдгээр оронд байхдаа эх орондоо тустай юу ч хийгээгүй. Нэг ийм хэрэггүй улсууд Монголоор дүүрчихээд байгаа юм.

Avatar

Зочин 2020-02-06 202.9.47.2

Комментэд авгай гэж бусдыг хочилж байгаа нэгэн өөрөө авгай, өвгөн гэх насанд хүрээч үү үгүй юү. Хүрэх аз тохиовол эргэн тойрныхондоо өөрөө ингэж хэлэгдэж доромжлогдох юм байна. Бүх зүйл эргэж үйлчилдэг зүй тогтолтой.

Avatar

Иргэг 2020-02-06 66.181.179.212

АН- ЭНЭ АВГАЙГААР ДУТАА ЮУ… БОЛИМООР ЮМ.. ИЧИЖ БАЙНА…

Avatar

Нямаа 2020-02-06 59.153.113.96

Эрдэнэ, Дэлгэрмаа 2-оос өөр дарга олдоогүй юм уу.АН бүрэн дампуурчээ.

Avatar

АН гишүүн 2020-02-06 59.153.113.96

Эрдэнэ, Дэлгэрмаа 2-оос өөр дарга олдоогүй юм уу? АН бүрэн дампуурчээ.

Avatar

Бузар 2020-02-06 64.119.21.162

Энэ авгай энд тэндэхийн элчинд сайдаар томилогдоод дураараа дургиж явдаг байж гэнэт оороо их цэвэр сайхан амьтан болоод хувирчих юм аа. Монголын нийгмийг бардак болгоход энэ хятад авгай ч их хувь нэмэр оруулсан. Чи хааш нь ч бултахгуй. Чи ч бузартсан.

Avatar

вирус 2020-02-06 38.132.125.50

Хятадаас өдөр бүр хэдэн зуугаараа хүмүүс орж ирж байна. Хүнд үед нутгаа тэмцэж ирж байгаа тэднийг хүлээн авах нь зүйн хэрэг. Гэхдээ манай төр 200-хан оношлууртай суучихаад, бид коронавирус оруулахгүй байх бүх арга хэмжээг авсан, манайд орж ирээгүй гэж байсан. Одоо болохоор тусад нь бүтэн эмнэлэг бэлтгэнэ, эмч хүрэлцэхгүй болж магадгүй ч гэх шиг… Германд 10 хүнийг хил дээрээсээ 10 хоног каринтилаад гаргасны дараа нь 2 хүнээс вирус илэрсэн гэсэн. Тэгэхээр нууц хугацаа нь 14 хоногоос их юм бишүү.

Avatar

Зочин 2020-02-06 66.181.178.197

Их л гоё гарчиг өгсөн гэж бодогдохгүй л байна.

Avatar

Зочин 2020-02-06 202.21.100.210

Нэр хугарахаар яс хугар гэдэг яасан үнэн үг вэ. Ээжийг нь Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй дандаа сайн сайхан дурсамж тасрахгүй. Харин энэ хүнийг яаж дурсах юм болдоо.

Avatar

Казиночин донтой авгай 2020-02-06 122.201.24.188

Тэнэг казиночин авгай одоо юу ч бичээд нэмэргүй. Орост элчин сайд байхдаа үнэхээр балласан юм билээ. Тэнд сурч бсан бүх оюутнууд, Москвагаар дайран өнгөрсөн монголчууд энэ авгай хэн болохыг харсан даа.

Avatar

Zorchij yvlaa 2020-02-06 103.212.117.180

Sogtuu avgai nuguu gelgermaa mun yy,ulaan kazinochin,uuna gej estoi balai avgai,moskvad hamt harj bsan uls mednee

Avatar

бр 2020-02-06 66.181.161.99

Харин чи өөрөө б**с долоогч байна даа МАН гаруудын б**с долойгоод хөлсний бичээч хийгээд хуцаж бай Жингэр нохой хуцажл бай жингийн цуваа явдгаараа явдаг юм

Avatar

Зочин 2020-02-06 103.26.193.223

Goy egch

Avatar

zochin 2020-02-06 202.170.68.38

zov yum bichsen bainaa. demjdeggui ch gesen alivaa medeelliig eruul saruul uhaanaar huleen avch dugneltee ch gesen eruuleer hiij baih heregtei bolov uu.

Avatar

Зочин 2020-02-06 103.26.193.223

Баттулга ахтай ч гэсэн ажилласан

Avatar

Зочин 2020-02-06 103.26.193.223

Олон жилийн туршлагатай эгч таньдаа хайртай

Avatar

Zochin 2020-02-06 103.26.193.223

Сайнаасаа илуу муу нь ихдээд байна

Avatar

Zochin 2020-02-06 103.26.193.223

Huurhun sainn huuhen. Odoonii shaldan haltar huuhnuud demii ted punkerdee duusna.

Avatar

Зочин 2020-02-06 202.21.103.18

Ний нуугүй хэлэхэд та том албан тушаал хашиж байх үедээ л даацтай хөдлөх ёстой байж дээ.

Avatar

zochin 2020-02-06 103.229.122.233

Ene avgai xud xud songuuli oirtoxoor genet sanaj dee chamaig yaaj ch baisan songoxgui

Avatar

Корона 2020-02-06 202.9.47.3

Торд гарахаараа ухаан нь самуурчдаг авгай тороос холдоод ухаан суух толовтэй болжээ. Ээ дээ энэ авгайг дахиж л торд ойртуулж болдоггvц юм шvvдай.

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.106

Эбийгийн б**с долоодог байсан, дараа нь Сайханбилэгт зөвлөх гэж б**с долоогч хийж байгаад Москва явсан. Энэ чавганц АН ын нэрээр их л юм идэж уусан байх, одоо болно залуучууд байна. АН ын сайхан залуучуудад боломж өг, хятад чавка зайлж үз!

Avatar

Зочин 2020-02-06 45.56.197.141

mundag emegtei.mash zuv l um bichij

Avatar

Зочин 2020-02-06 64.119.22.135

Эруул мэндийн салбарыг менге олох хэрэгсэл болгосон яг унэн. Хоерт хедее хээрийн хешее дурсгал аймгийн том том унэт хаалга Богд уулыг эзэлсэн бугд унэн.

Avatar

Зочин 2020-02-06 182.160.38.131

Хятадын тусламж 170.000 ажлын байр бий болгожээ. Оюун эрдэнэ маш буруу байна. Аягны хариу өдөртөө , агтны хариу жилдээ гэдэг дээ.

Avatar

Уншигч 2020-02-06 202.55.191.194

"агаарын сайханд уушигны хатгаа авсан хүүхэд, хөгшчүүдэд зориулсан эмнэлэг, сувиллын газраа байгуулаач" энэ зөв санааг дэмжиж байна.

Avatar

zochin 2020-02-06 192.82.76.19

титэмжүүлсэн авгай нарын нэг шүү дээ.

Avatar

зочин 2020-02-06 192.82.65.120

Чадах чинээгээрээ арга хэмжээ авч байгаа юм биш үү, өөрөө намчирхаад байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2020-02-06 202.126.89.246

Ene avgai bol butehgui ee aast gej Adsaga orosiin elching samarsan daa Zavaan avgai

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.79

Авгай чинь чи төрд байхдаа юу хийсэн бэ одоо худлаа хуудаг нохой шиг хуцаад бай хийж бүтээх санаа байвал олон долоон үг хэлэлгүй хүнд харагдаж гарт баригдтал хийж бүтээ чадахгүй бол хэлгүй мэт байсан дээр

Avatar

Зочин 2020-02-06 202.179.26.220

anai songuulid uzeh yum baih daa.

Avatar

Heree hereeniihee hariig gaihav geesh 2020-02-06 122.201.24.153

Tanai nam tor barihdaa yu hiisen be. Zasgaa unagaj baahan tosol hotolbor heregjuuleh nereer idej uusan balag chini duusaagui l bn. MAN tanai nam 2 neg ih yalgaagui dee. Heree hereeniihe hariug gaihav gej. Ta nar tor barij bhdaa iim setgel gargadag bsansan bol manai uls ali hediin hogjson. Daanch ta nar erh medeld hureheeree zovhon oorsdiigoo bolgoj amia hicheej yavsaar odii hurchee.

Avatar

zochin 2020-02-06 66.181.161.71

eruul uhaanaar shuuj tungaah asuugliig hundsun bna. uls turchid uursun deeree huleej avah heregtei

Avatar

Зочин 2020-02-06 66.181.170.130

Зөв, сайн бичсэн байна. Нээрээ л эмнэлэг сувилал барьдаггүй, ард түмэн эмнэлгийн шалан дээр хоноглож байгааг болимоор юм.

Avatar

Иргэн 2020-02-06 49.0.212.155

Энэ хүн тэгээд төрийг зохицуул гээд байна уу, гэтэл та нар чинь зах зээлийн нэг гар гэдэг юм зохцуулдаг гэдэг биз дээ, ийм ээ хүзүүгүй дарга аа, баатар үүл ээ, энэ будлиа болжээ зайлуул …

Avatar

зочин 2020-02-06 64.119.19.54

Эдийн засагт үл үзэгдэх гар гэж хүчтэй хөшүүрэг байдаг юм, харин эрүүл мэнд боловсрол аюулгүй байдал зэрэг салбарт бол төрийн оролцоо чухал. Тэр Оюун Эрдэнэ тэнэг зүйл ярьсныг залруулж хэлсэнд гомдоод байх хэрэгггүй

Avatar

Зочин 2020-02-06 103.212.116.74

Улс төржихөөсөө илүү Амарсанаатайгаа хамт Хятад явж сайн дурын аянд нэгдмой. Битгий муу хүн дайнд хөархийн үлгэр бол. Мэдээжийн зүйлс битгий улиглаад байлдаа. Ажил хэрэгч байж үз л дээ

Avatar

zochin 2020-02-06 122.201.31.71

ue n finish bolson orovdoltei em

Avatar

Пүүрэвээ 2020-02-06 202.55.188.83

Дэлгэрмаа олон зав санаа гаргажээ.ялангуяа эмнэлэг сувилал олноор бариулах нь их хэрэгтэйдээ

Avatar

Зочин 2020-02-06 202.126.88.145

Авгай минь битгии улс төрждөө амарсанаатайга таарсан улс төрииг хувиин ашиг сонирхол гэж харсан тиирэн төр засаг маш зөв ажиллаж бна

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-02-06 202.21.109.153

хотын ойролцоо том газар олгож гаднаа ногоон байгуулмж сайтай том том эмнэлгүүдийг маш яаралтай байгуулах хэрэгтэй байна
зөв хэлж байна хөдөө хээр хөшөө дурсгал барих сумуудын төвд барбаг ашигладаггүй эмнэлэг сургууль барих зардлуудыг танаад
хүн амын 60 оршин сууж байгаа улаанбаатар хотыг иргэдийн эрүүл аюулгүй орчныг сайжруулах улсын нхэмжээний том даацтай эрүүл мэндийн төвүүд байгуулах шаардлагатай болжээ

Avatar

Зочин 2020-02-06 49.195.193.80

Яаж Сингапур шиг болох вэ Мэргэн Бөөдий минь? Алив нэг сайхан Зөвлөөч.

Avatar

Tuugii 2020-02-06 202.131.245.210

Mongol ulsiig hed heden ulsad tuluuluh elchin said hiij bsan hun bichsen ni ni ch ter mundag bna aa. Amjilt husie. Manai zaluuchuud ene hunees medeelel zohih medleg chadvariug ni uvlyj avaasau daa

Avatar

Ганаа 2020-02-06 202.21.108.4

Яг зөв хэлсэн байна манай эрүүл мэндийн сайд улс төр хийгээд л байх юм бүх шийдвэр дээрээ огцорвол таарна

Avatar

zochin 2020-02-06 122.201.23.84

Хүүхэд төрүүлээгүй эмэгтэй улстөрч хүүхэдтэй эмэгтэй сэтгэл зүйг ойлгох уу, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орчихоод банзалдахаас өөр юу хийсэн юм бэ

Avatar

зочин 2020-02-06 66.181.168.8

пээш чи хүүхэд төрүүлсэн эх хүн болоод энэ хүнийг ингэж дуудаж байгаа юм уу? хэрэв тийм бол чам шиг ЭХ хүн байгаад яахав дээ, энэ хүн чам шиг хүний бие үйлдвэрлэхгүй, харин хүний тархийг үйлвэрлэдэг хүн байх өө

Avatar

Иргэн 2020-02-06 103.229.120.132

Энэ күүкэн ухаан орж. Та нар тэгээд засгийн эрх авсан үедээ хийхгүй юугаа хийж байсан юм бэ?
Сонгууль дөхөхөөр л ард түмэндээ бөөн хайр?

Avatar

Зочин 2020-02-06 124.158.107.35

ухаантай ,ухаангүй нь ялгагдхаа байсан
эрүүл ,өвчтэй нь мэдэгдэхгүй
а******н, аврагч нь мэдэгдэхгүй
шударга, шударга бус нь ялгагдахгүй
хулгайч луйварч, жирийн мөрөөрөө яваань танигдахгүй
худлаа үнэн нь мэдэгдэхгүй
ийм л нийгэм тогтож

Avatar

Зочин 2020-02-06 202.126.89.16

Энэ авгай одий олон жил насалтлаа монгол улсад юу хийж бутээсэн бэ нэг л их чухал царайлсан хор хутгасан хун харагддаг

Avatar

ВАНГАА 2020-02-06 202.126.89.251

Энэ чавганц Сингапур, Москвад КАЗИНО д л байдаг байсан, АН д ямар ч гавьяагүй хятад эмээ юм. Одоо Дундговьд очиж МАН д суудал тавьж өгөөд, дараа бас нэг казинотой газар явах шагнал МАН с аваад яваад өгнө.

Avatar

Зочин 2020-02-06 203.91.115.41

больж үз

Avatar

zochin 2020-02-06 66.181.170.73

zuv l husch bna daa

Avatar

зочин 2020-02-06 202.126.89.203

Оюунэрдэнэ мэтийн малууд таны хэмжээнд яаж сэтгэж чадах вэ амжилт хүсэе

Avatar

Зочин 2020-02-06 103.229.122.75

Ардчилал нэрээр хувьдаа их л ажил амжууллаа,царай муут чинь!! Наад зах нь асеан нэрээр элбэгдоржтой нийлж мөнгө цохисон гэж байгаа!! Одоо бас ханаж цадаагүй ээ,хэнд ч хэрэггүй бичвэр бичээд олон түмний толгойг эргүүлэх юм гэнэ,!!! Одоо идэж уусан бол тэгээд чимээгүй далда,шалгуулах гээгүй юм бол!!! Муутхай царайт чинь…,

Avatar

зочин 2020-02-06 192.82.65.120

Чадах чинээгээрээ арга хэмжээ аваад байгаа юм биш үү, өөрөө намчирхаад байгаа юм биш үү.

Avatar

chii zailaa 2020-02-06 203.91.115.38

songuuli duhuud chaadag ni ehelchihej

Avatar

зочин 2020-02-06 202.126.89.5

Зөв юм бодож бичсэн байнаа. Харин найруулга нэг тиймэрхүү. Гэхдээ гол нь ойлгоод авах нь чухал юм даа

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.44

Өрөө төр барицаж байхдаа юуу хийв

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.8

Зайл зайл

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.97

Зөв юм бичиж хэлсэн бна Мэдлэг боловсролтой туршлагатай сайн улстөрч эмэгтэй улстөржилгүй ухаарч унш

Avatar

зочин 2020-02-06 192.82.75.251

балай авгай

Avatar

Зочин 2020-02-06 192.82.75.251

энэ авгай олон жил төрийн өндөр алба хашиж байхдаа энэ яриад байгаа эмнэлэг сувилалаа барихгүй яасан. хэдэн луйварчидтайгаа нийлж энд тэндээс орж ирсэн зээл тусламжийг хувааж идэж уучаад тэр мөнгөөрөө хахуулдаж элчин сайдаар явж бас ичихгүй дипломатуудын нэр хүндийг унагаж тамхины наймаачидтай нийлж машинаараа тамхи тээвэрлэж байгаад хил дээр баригдаж монгол улсын нэр хүндийг унагаж уландаа гишгэчээд битгий хуцаад байгаарай хамаг булхайгаа дэлгүүлэх гээгүй юм бол дуугүй л байж үзээрэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж