Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барив | News.MN

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барив

ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад орноос ОХУ-д суух 23 Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг өчигдөр (2020.02.05) хүлээн авчээ. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барьсан байна. Ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Ю.В.Ушаков, Гадаад харилцааны сайд С.Лавров зэрэг албаны хүмүүс оролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Даваад баяр хүргэж, Монгол Улс ОХУ-ын цаг үеэр шалгарсан эртний найрсаг хөрш гэдгийг тэмдэглээд, өнгөрсөн онд хамтдаа Халх голын 80 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснийг дурсчээ. Түүнчлэн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд хугацаагүй гэрээ байгуулсан, улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглээд, Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцаа үзүүлэн ажиллахаа тэмдэглэжээ.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад орноос ОХУ-д суух 23 Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дотор Их 5 буюу НҮБ-ын Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүн 5 улс болох БНХАУ, АНУ, Их Британи болон Франц Улсаас тус улсад суух Элчин сайд нар багтсан байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж