Андре Игуодала Майами Хит багтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Андре Игуодала Майами Хит багтай нэгдлээ

Андре Игуодала Майами Хит багтай нэгдлээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн солилцоо наймааны цонх өнөөдөр хаагдана. Өнөөдөр нэгэн солилцоо явагдсан нь NBA-ийн гурван удаагийн аварга, 2015 оны NBA-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч” Андре Игуодала Майами Хит багт ирж, түүний оронд Жастис Уинслов болон бусад солилцооны багц Мемфис Гриззлес баг руу явж байна. Өдгөө 36 настай А.Игуодала шинэ багтайгаа хоёр жилийн 30 сая ам.долларын шинэ гэрээ үзэглэжээ. Гэрээний сүүлийн жилээ тоглогч өөрөө цуцлах эрхтэй.

Өнгөрсөн зун Голден Стэйт Уарриорс багаас солилцоогоор Мемфис Гриззлес багт ирсэн тэрбээр нэг ч тоглолтод оролцоогүй байсан юм. Мөн түүнийг авахаар Лос-Анжелос Лэйкерс баг оролдсон ч тэдний санал Мемфис Гриззлес багт таалагдаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж