Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын хоёрдугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.02.05/  21.50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийнхан 22:01 цагт очиж, иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй гурван давхар байшингийн дээврийн хэсэг, таван ханатай хоёр гэр тус тус шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна.


Мөн өчигдөр (2020.02.05) Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу 17:30 цагт очиж, нас барсан 5 настай Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 зургаан сартай эмэгтэй Ц нарын цогцсыг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. 

Иргэн Ч Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгожээ. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж