Хямд мах худалдан авах таатай нөхцөл бүрдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Хямд мах худалдан авах таатай нөхцөл бүрдэж байна

Хямд мах худалдан авах таатай нөхцөл бүрдэж байна

Нийслэлчүүдийн толгойн өвчин бол яахын аргагүй махны үнийн өсөлт билээ. Сар шинийн баяртай холбоотой хүнсний бүтээгдэхүүн тэр дотроо мах, махан бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг судалгаанаас ажиглахад махны үнэ нэгдүгээр сард 14 мянган төгрөгт хүрсэн бол энэ долоо хоногт 12 мянга болж буураад байна. Махны үнэ буурахад нөлөөлөх хүчин зүйлс нь дулааны аргаар боловсруулсан махны экспорт тодорхойгүй хугацаагаар зогссон мөн нэгдүгээр сард болсон БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусийн, Хунань мужид гарсан H5N1 буюу шувууны томуу өвчин гарсан явдал юм.

Үүний улмаас УОК хуралдаж тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн цаг агаарын дулааралтай холбоотой махны хадгалалт, зоорь хомс зэрэг хүчин зүйлсээс хамаарч махны үнэ буурч нийслэлчүүд хямд мах, махан бүтээгдэхүүн худалдан авах таатай нөхцөл үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж