Махны импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооно

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Махны импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооно

Махны импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооно

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Хятад улстай хил залгаа улс орнууд хилээ хааж эхэлсэн. Мөн БНХАУ-ын Хунань мужид H5N1 шувууны томуу гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хурлаар нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусийн халдвар шинээр авсан хүний тоо өдөрт 1000, нас барсан хүний тоо өдөрт 60 болж эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн H5N1 шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа.   Ингэснээр өнгөрсөн онд БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортыг зогсоосон мөн шувууны томуу гарсантай холбоотой тахиан мах, махан бүтээгдэхүүн импортыг зогсоож БНХАУ-тай мах махан бүтээгдэхүүний импортыг зогсоосноор, импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Энэ хориг цаашид 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж