Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох тухай нарийвчилсан тогтоолыг биелүүлж ажиллахыг нийт хувьцаат компанийн удирдлагуудад анхааруулав.
Шинэ тогтоолын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан тарааж байхаар болжээ.
Ногдол ашгийг ийнхүү нэгдсэн байгууллагаар зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болох аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ