Турк: 177 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Турк: 177 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Турк: 177 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Туркийн нийслэл Истанбулын нисэх онгоцны буудалд өчигдөр /2020.02.05/ газардсан орон нутгийн “Pegasus Airlines” компанийн “Boeing 737” нисэх онгоц маш хүчтэй газардахдаа нислэгийн зурвасаас хэтрэн, их биеэрээ гулсан гурван хэсэгт хуваагджээ.

Онгоцонд нийт 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан ба ослын улмаас нэг хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Онгоц газардах үед хүчтэй аадар бороо орж байсан бөгөөд ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулжээ. Зорчигчдын ихэнх нь турк хүмүүс байсан ба 20 орчим гадаадын иргэн байсан талаар эх сурвалжид мэдээлсэн байна.

Цахим сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад онгоц осолдсоны дараа гал гарч байсан ч гал сөнөөгчид амжиж унтрааж чаджээ. 20 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Pegasus Airlines” компани нь нийт 83 онгоцтой. Тэдгээрийн 47 нь “Boeing”, 36 нь “Airbus” компанийн онгоц аж.

Өмнө нь 2018 оны нэгдүгээр сард тус компанийн ижил загварын онгоц дээрхтэй төстэй байдлаар осолдсон бөгөөд нэг ч хүний амь эрсдээгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ХарамсалтайХарамсалтай
12
ХахаХаха
12
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж