GTA видео тоглоомын тоглогчид 2 сая доллар үнэгүй хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

GTA видео тоглоомын тоглогчид 2 сая доллар үнэгүй хүртжээ

GTA видео тоглоомын тоглогчид 2 сая доллар үнэгүй хүртжээ

Хэрвээ та баян болохыг хүссэн бол өчигдөр /2020.02.05/ GTA видео тоглоом тоглох хэрэгтэй байлаа. Учир нь тус видео тоглоомыг хөгжүүлэгч Rockstar Games компаний зүгээс өчигдөр /2020.02.05/ онлайнаар GTA видео тоглоом тоглож байсан бүх тоглогчдод 2 сая ам.долларыг тоглоомын гол дүрийн дансанд нь шилжүүлжээ. Та Xbox One, PS4, компьютер гээд бүх төрлийн платформ дээр тоглож байсан ялгаагүй уг мөнгийг хүртэх байжээ. Rockstar Games компаний зүгээс тоглогчдыг өөрсдийн гол дүрийн баатрынхаа хувцас, эд хэрэглэл, зэр зэвсэг, эдлэн газар, машин, байшинд зарцуулаасай гэж хүсчээ.

Уг мөнгө тараах аян нь өнгөрөгч нэгдүгээр сарын 30-наас эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 5-ныг хүртэл 1 сая.ам долларыг тараажээ. Харин маргаашнаас эхлэн ахин 1 сая ам.долларыг энэ сарын 13-н хүртэл тараахаар болжээ. Хэрвээ та энэ мөнгийг авахыг хүсч байвал зүгээр л онлайнаар GTA видео тоглоомыг тоглоход хангалттай. Та GTA тоглоомын ертөнцөд дансандаа 2 сая ам.доллартай болох боломж байна.

Мөн GTA цуврал видео тоглоом нь тун удахгүй Rockstar Games компанийг орхих ажээ. Rockstar Games компаний үүсгэн байгуулагч Дан Хоузерын хэлж буйгаар 1998 оноос хойш 20 гаруй жил хөгжүүлж буй видео тоглоом нь гуравдугаар сарын 11 гэхэд албан ёсоор бие даан өрх тусгаарлана гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж