2020 оны 02 сарын 02-ны 20:02 минутад төрсөн хүүхэд

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

2020 оны 02 сарын 02-ны 20:02 минутад төрсөн хүүхэд

2020 оны 02 сарын 02-ны 20:02 минутад төрсөн хүүхэд

Хүүхэд бүр энэ дэлхий дээр мэндлэх нь гайхалтай онцгой зүйл, гэвч Кентаки мужийн энэ хүүхэд үнэхээр түүхийн номонд нэрээ бичүүлэх хэмжээний онцгой өдөр төржээ.

Чарли Рөүз Мастерс 2020 оны 02 сарын 02-ны өдрийн 20 цаг 02 минутад Кентаки мужийн Лексингтон хотын Гэгээн Жозефийн зүүн эмнэлэгт мэндэлжээ. Түүний он, сар, өдөр үнэхээр ховор тохиолдох давхцал бөгөөд хойноосоо ч тэр урдаасаа ч тэр адилхан байх ажээ. Хамгийн сүүлийн ийм тохиолдол нь 909 жилийн өмнө буюу 1111 оны 11дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 11 минутад тохиолджээ.

Шинэхэн ээж юу болоод байгаа тухай мэдээгүй бөгөөд хүүхдээ Даваа, эсвэл Мягмар гаригт төрнө хэмээн төсөөлж байсан боловч Бямба гаригийн орой гэнэт өвдөн яаралтай төрөх болжээ. Шинэхэн ээж Лэйкен Мастерс ярихдаа “Би тэр өдрийн тухай үнэхээр мэдээгүй ээ. Төрөхийн өрөөнд байсан сувилагчид “Хөөх энэ ч гайхалтай зүйл шүү, шинэ жилийн орой төрөхөөс илүү сайхан зүйл байна” хэмээсэн гэжээ.

Хамгийн эхэнд түүнийг 20:02 минутад төрснийг түүний ээж Ди Ди Калверт анзаарчээ. Лэйкен Мастерс энэ тухай ярихдаа “Би тэр өрөөнд болоод байсан яриаг ойлгоогүй ээ. Би хэн юу ярьж байсан тухай юу ч санахгүй байна. Би зөвхөн ээжийгээ цагны зураг авч байсныг л санаж байна” хэмээжээ.

Түүний шинэ хүүхдийг эх барьж авсан сувилагч Нанси Ширэй “Анхны төрөлтөн дээр ихэнх эмэгтэйчүүд ганц, хоёр цаг дүлдэг. Харин Лэйкен 20-хон минутад энэ бүгдийг хийсэн” гэж ярьжээ. Шинэ хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ээж, аавтайгаа хамтдаа жаргалтай байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж