Ж.Амарсанаа коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Ж.Амарсанаа коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа

Ж.Амарсанаа коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өнөөдөр /2020.2.5/ Эрүүл мэндийн яаманд коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа. Тус оношлуурыг БНХАУ-аас авчирсан бөгөөд хилээр нэвтрүүлэхэд нэлээд хоног алдсаны эцэст Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж.

Тэрбээр энэ үеэрээ “Коронавирусийн оношлуурыг маш богино хугацаанд Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв шаардлагатай бол үйлдвэрлэлийн аргазүй, технологийн тал дээр зөвлөж туслахад бэлэн гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Тэрбээр коронавирусийн голомт БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллахаар эмч нарын баг бүрдүүлээд байсан юм. Гэвч коронавирусийн халдвартай холбоотойгоор хил хаасан тул Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч хилээр гаргахгүй тул явж чадахгүйд хүрээд байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж