Хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөлдөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөлдөв

Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах талаарх зөвлөгөөн өнөөдөр /2015.10.26/ Төрийн ордонд боллоо.

Тус зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам болон Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. Энэ үеэр хуулиудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд журам, аргачлал боловсруулах, батлах, холбогдох байгууллагуудын хариуцан зохион байгууллах үйл ажиллагаа болон бусад бэлтгэл ажлын талаар зөвлөлдлөө.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, тус яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий болон хууль, тогтоомжийн боловсруулалт, хэрэгжүүлэлтийг дэмжин ажилладаг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Ханс Зайделийн сангийн мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!