Замын-Үүдийн автозамын боомтоор 367 иргэнээ нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн автозамын боомтоор 367 иргэнээ нэвтрүүллээ

Замын-Үүдийн автозамын боомтоор 367 иргэнээ нэвтрүүллээ

Шинэ төрлийн коронавирусийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Засгийн газрын зүгээс хоёрдугаар сарын 1-ний өдөр Ухань хотоос 31 иргэнээ авчирсан бол өчигдөр /2020.02.04/ Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ хил нэвтрүүлэв. Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, хоёрдугаар сарын 04-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн бөгөөд Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг автозамын боомтоор нэвтрүүлжээ.

Монгол Улсын Шадар сайдын А/08, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж, тодорхойлолтыг авч хяналт шалгалтыг чангатган ажиллалаа. Хилийн нэвтрэх цэгт ажиллаж буй хяналтын байгууллагуудын албан хаагчид иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ба төмөр замын боомтоор Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Эх сурвалж МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж