11 километр замыг нээлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

11 километр замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23, 28, 20 дугаар хороодын нутаг, Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 километр замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Гурван сарын хугацаанд Улиастай-Гачуурт чиглэлийн 11 километр авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн зүгээс гурван жилийн баталгааг замдаа өгч, технологийн эвдрэл гэмтлийг хариуцан ажиллах юм. Харин замын ерөнхий арчлалтыг “Улаанбаатар нэгтгэл” ОНЭААТҮГазар хариуцан ажиллах аж.

Нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч, шинэчлэгдсэн замын зорчих хэсгийг найман метр болгон өргөсгөж хоёр талд нь хоёр метрийн гүүр, гэрэлтүүлэгтэй болгожээ. Дашрамд сонирхуулахад, дээрх  замыг барихад хуучин хучилтын материалыг газар дээр нь боловсруулж суурь болгон ашигласнаараа онцлог хэмээн “Үйлсийн зам” ХХК-ийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zoochin 2015-10-26 103.26.193.60

орбит ,толгойтын хойгуур замыг засаачээ . энэ зун 2 удаа нөхөөс хийсэн одоо дахин нөхөхөөр зүсэж байна ард түмний замыг тавиад өгөөч

Хяналт 2015-10-26 112.72.11.67

Дайргын үйлдвэрээс орж ирж буй машины даацыг хянадаг камер тавих хэрэгтэй. Даац хэтрүүлсэн машин явбал ямар ч зам охор настай шүү. Мал гарах гарцыг хийж өгөх хэрэгтэй бэлчээр лүүгээ гарах гээд зам дагаад зорчих хэсгээр өглөө орой үхэр дүүрчихдэг болоод байгаа

иргэн 2015-10-26 103.10.23.36

Замчдад баяр хүргэе. Шинэ технолиогоор барьж байх шиг байсан. цемент дэвсэж асгаад норгож индүүдээд тэгээд өнгөн хучилтаа тавьж байна гэж харсан. Овоо бөх, чанартай болсон байхаа. Танай компаний цаашдын ажилд амжилт хүсье. Харин тэр цүдгэр гэдэстэй нөхдөөр тууз хайчлуулах хэрэггүй байсан юм.

Зочин 2015-10-26 202.21.96.230

сайхан зам болсоон халуунд халж хүйтэнд хөрч ажилласан замчиддаа баярлалаа гэж хэлье

Зочин 2015-10-26 182.160.32.39

энэ туузны синдромоо болиоч ээ? тагдгар юмнууд хийх ёстой багахан юмаа их сүржин шоу болгох юм. онигооны нянгарууд шүү

ХАРДАГЧ 2015-10-26 202.55.191.34

САЙХАН ЗАМ БОЛЖЭЭ........... ГЭХДЭЭ АРД НЬ ЗААВАЛ НОО БАЙГАА.......

Зочин 2015-10-26 150.129.141.168

show-gaa bodoh yum daa. naad zam chini ulig bolj baij ali turuun neesen bulguu

batuul 2015-10-26 112.72.13.196

chingeltein zasag darga man-iinh shuu dee..songuuly ungurtul zamtai bolno gej bitgii goryd.

irgen 2015-10-26 112.72.13.196

chingeltein 3-han km zam yasan be.aly doloon sard ehelsen biz dee.huuhduud mashind dairuulchih geed mash hezuu bna.tuuz haichilj baigaa nuhduud end ireed gazar deer ny ymar baidaltai bgaag neg haraach ee.ymar oluulaa tuuz haichlana ve.

Зочин 2015-10-26 202.179.29.124

өглөө сэрэхэд зам аяндаа нээгдсэн байж болохгүй юү

2015-10-26 112.72.13.219

Явган хүмүүс хүн биш юм шиг машинтай хүмүсийн эрх ашгийг эхэнд тавиад машин замаа эхэлж тавьдаг. Дараа нь явган хүний зам тавьтал удна. Бүр мартчихаж ч магадгүй. Хамаг хаягдал материалаараа явган хүний зам таглаад овоолчихдог.

Зочин 2015-10-26 124.158.92.7

Сайхан замтай болжээ. Тэр замаар байнга явдаг хүмүүст маш сайхан байгаа. Гэхдээ замын компани ажлаа хийгээд дуусхаар дарга нар олноороо очиж тууз хайчилж нээлт хийдэгээ хэзээ болих вэ? Ядаж замыг нь барьсан халуунд халж хүйтэнд хөрч хөлс хүчээ гаргасан хүмүүс, тэр хавийх нь иргэдээр нь хийлгэж баймаар юм. Одоо тэгээд энэ 11км замыг Бат-Үүл гуай хийсэн гээд л олон нийтийн сүлжээгээр нөгөө захиалгат хэд нь бичээд яриад эхлэх байх даа.

Зочин 2015-10-26 101.235.69.100

Tiim shuu Bat-Uuliin zahiramjaar hiij bgaa ajiluud shuudee ! Tanai MAHgaruudiin ued jil bolgon mashin zam zasch bn gej mongo tsohidog bsan , jil bolgon shine zam tavij bgaa 2mash ih ylgaatai bgaa shuu MAHgaraa !

Зочин 2015-10-26 202.179.20.113

явган хүний зам, хашлагаа оройтож эхлээд сандарч байсан, амжсан л юм байх даа