Монгол, Өмнөд Солонгосын жүдогийн холбоод хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Монгол, Өмнөд Солонгосын жүдогийн холбоод хамтран ажиллана

Монгол, Өмнөд Солонгосын жүдогийн холбоод хамтран ажиллана

Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр /2020.02.05/ БНСУ-ын Жүдогийн холбоотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Монголын жүдо бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар болон БНСУ-ын Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чүль нар гарын үсэг зурлаа. Чо Ён Чүль бол 1984, 1988 оны олимпын наадмын хүрэл медальт, 1985 оны дэлхийн аварга хүн юм.

Хоёр тал хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ байгуулж хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил хийх болно.Мөн Хойд Солонгосын шигшээ багийг урьж, гурван улсын хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж