FIFA-гийн ерөнхийлөгчид Ж.Шампань нэрээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

FIFA-гийн ерөнхийлөгчид Ж.Шампань нэрээ дэвшүүллээ

Жером Шампань

Фото: Suzanne Plunkett / Reuters

Олон улсын хөлбөмбөгийн холбооны  (FIFA) Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жером Шампань тус байгуулагын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бичиг баримтаа бүрдүүлэн бүртгүүлжээ гэж Associated Press агентлаг мэдээлэв.

Түүнээс өмнө FIFA-гийн ерөнхийлагч болохоор Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) ерөнхийлөгч Мишель Платини, Иорданы жонон Али бин аль-Хусейн Тринадад баТабаго улсын шигшээ багийн тоглогч байсан хөлбөмбөгчин Дэвид Нахид нар бүртгүүлсэн байв. Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бичиг баримтаа өгөх сүүлийн өдөр юм.

FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны хоёрдугаар сарын 26-нд Швейцарийн Цюрих хотноо тус байгууллагын ээлжит бус их хурал дээр явагдах юм. Аравдугаар сарын эхээр тус хорооны Ёс зүйн арбитрийн хороо тус байгууллагын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Йозеф Блаттер, Платини, FIFA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке нарыг 90 хоногийн хугацаатайгаар албанаас нь холдуулсан байлаа. Тэр хугацааг нь 45 хоногоор сунгаж магадгүй. Тэгвэл Платиний сонгуульд өрсөлдөхгүй байх магадлалтай юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж