Шинэ коронавирустэй тэмцэхэд туслах хандивын данс нээнэ | News.MN

Шинэ коронавирустэй тэмцэхэд туслах хандивын данс нээнэ

Шинэ коронавирустэй тэмцэхэд туслах хандивын данс нээнэ

Хятад Монголын Хэл Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн сангаас албан ёсоор "БНХАУ-ын Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирусийн уушигны хатгаатай тэмцэхэд туслах хандивын данс" ыг нээх тухай

Монгол Хятад хоёр улс нь уул усаараа холбогдсон, өнө эртний найрсаг хөршүүд билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж, бүхий л салбарт хамтын ажиллагааны ололт амжилт ихтэй байгаа нь түүхэндээ дээд түвшинд хүрээд байгаа билээ. Одоогоор Хятад улсад дэгдээд буй шинэ төрлийн коронавирус уушигны хатгалгаа өвчин нь Монголчуудын хувьд мөнхийн хөршдөө сэтгэл зовних асуудал болоод байна. Тиймдээ ч саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчан болон Төрийн зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарт эмгэнэл илэрхийлж захидал бичин, Монгол улсын засгийн газар 200 мянган ам.долларын хандив өргөв. Мөн Монгол улсын аялал жуулчлал соёлын салбар, Бизнесийн байгууллагууд, Хятадад төгсөгчдийн нэгдсэн холбоо зэрэг нийгмийн бүхий л давхаргаас Хятад улсад эмгэнэл илэрхийлж, хандивын үйл ажиллагааг олон төрлийн хэлбэрээр зохион байгуулж байна.

Хятад Монголын Хэл Соёл Боловсрол Нийгмийн Хөгжлийн сан нь 2013 онд Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын санаачлагаар байгуулагдсан ба сан нь Хятад Монголын сайн дурын иргэд болон албан байгууллагуудыг нэгтгэн нийгэм рүү чиглэсэн тусламжийн үйл ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг нийт 120 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан ба 2019 оны байдлаар нийт 5600 гаруй оюутан, сурагчид болон айл өрхүүд хамрагдсан байна.

Одоогоор үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн, Хятадад улсад дэгдээд буй энэ халдварт өвчинтэй хамтдаа тэмцэхийг уриалж, манай сан нь өнөөдрөөс эхлэн хандивын дансыг албан ёсоор нээж байна. Бид нэн тэргүүнд шаардлагатай байгаа амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл зэргийг худалдан авч, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Ухань хотын улаан загалмайн нийгэмлэг эсвэл холбогдох байгууллагуудад хандивын зүйлсийг хүргүүлэх болно. Иймд та бүхнийг хүнд хэцүү цаг мөчид, бидэнтэй хамтран ажиллаж, энэхүү аюулт өвчнийг даван туулж, хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ажилд сэтгэл гарган оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

1.Хандив хүлээн авах данс

Дансны нэр: China Mongolia Culture Education Foundation

Дансны дугаар:            8115100094 (юань),

8115006390 (ам.доллар),

8115006389 (төгрөг)

Хүлээн авах банк: Голомт банк

 2.Хандивын аянтай холбоотой асуудал

(1) Хандивын хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй ба Хятад, Монголын бүхий л салбарын аж ахуй нэгж байгууллагууд болон хувь хүмүүс  хандив өгөх боломжтой.

(2) Хандив өгөх хугацаа мөн хязгааргүй бөгөөд хандивын эцсийн хугацааг халдварын тархалтын нөхцөл байдлын дагуу тодорхойлж зарлах болно.

(3) Хандивлагч байгууллага болон хувь хүмүүс Гүйлгээний утга дээр өөрсдийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой бичнэ үү.

(4) Энэхүү арга хэмжээнд цуглуулсан бүх мөнгийг БНХАУ-ын Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирусийн уушигны хатгаатай тэмцэхэд зарцуулах болно. Нийт хандивын дүн, зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд нээлттэй явуулна.

3.Холбоо барих

Сангийн нарийн бичиг:          Ван Хуйлинг, 95566100 (Хятад);

Фэн Дэхунг, 95566137 (Хятад);

Маралбаяр, 99935518 (Хятад, Монгол).

 Энэхүү хандивын арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна!

Хятад Монголын Хэл Соёл Боловсрол Нийгмийн Хөгжлийн сан

2020.02.05

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Color 2020-02-05 182.160.40.11

Ийм зүйлыг олон нтйтийн ТВ-р тодорхой зарлаж, албан ёсны болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хэдэн луйварчид нь залгад дуусаа

Avatar

Зочин 2020-02-05 66.181.180.227

Энэ мэтийг сайн шалгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж