А.Хишигдалай мюзикльд тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

А.Хишигдалай мюзикльд тоглоно

Рок попынхны дунд хүчтэй хоолойтой хэмээн сайшаагддаг залуу дуучин А.Хишигдалай зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикльд гол дүр бүтээхээр болжээ. Энэ удаагийн мюзикльд А.Хишигдалайгаас гадна рок поп ертөнцөд цахиур хагалж гарч ирж буй залуу уран бүтээлчид тоглохоор болсон байна. Тухайлбал, Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн, мөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучид тоглох аж.

Дуучин А.Хишигдалайгийн хувьд UBS телевизийн “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогч, “Best of best”-ын гранпригийн эзэн билээ. Түүний хувьд сүүлийн үед залуу дуучин С.Зоригттой дуэт уран бүтээл гаргасан нь олонд хүрч байгаа юм.

Ингээд залуу уран бүтээлчдийн тоглосон “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийг ирэх пүрэв гаригт Улаанбаатар чуулгын тайзнаас сонирхож болох юм байна.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж