Шинэ коронавирус шинэ нэртэй болно

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Шинэ коронавирус шинэ нэртэй болно

Шинэ коронавирус шинэ нэртэй болно

БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн шинэ коронавирус өдгөө 25 орныг хамарч, 24 мянга 500 хүнд халдаж, 492 хүний аминд хүрээд байгаа билээ. САРС, МЕРС гэх зэрэг коронавирустай ижил төрлийн шинэ вирус анх дэгдсэнээсээ хойш одоог хүртэл тохирсон нэртэй болоогүй хэвээр байгаа билээ.

Одоохондоо шинэ вирусийг "Коронавирус" хэмээн нэрлэж байгаа ч "Коронавирус" хэмээх нэр нь дээр дурьдсанчлан САРС, МЕРС зэрэг олон ижил төрлийн вирусийг хамтад нь нэрлэдэг нэр юм. Мөн зарим газарт шинэ вирусийг "2019-nCoV" хэмээн түр нэрлэж байгаа бөгөөд энэ нь хэлэхэд хэтэрхий хэцүү байгаа юм.

Хэсэг эрдэмтэд хаалттай хаалганы цаана хуралдан, шинэ коронавируст тохирсон нэр өгөхөөр хэлэлцэж байгаа бөгөөд шинэ вирусийн шинэ нэрийг удахгүй зарлах гэнэ.

Харин хүмүүс шинэ коронавируст нэр өгөх гэж яагаад хэтэрхий удсаныг гайхацгааж байна. "Шинэ вирус гарч ирэх бүрт нэрлэх гэж бага зэрэг уддаг. Мөн энэ удаад бүхний анхаарал олон нийтийн эрүүл мэнд дээр л төвлөрөөд завгүй байлаа" хэмээн эрүүл мэндийн Жонс Хопкинс төвийн туслах профессор Кристал Уатсон ярьжээ.

Өнөөг хүртэл эрдэмтэд шинэ вирусийг Новел коронавирус хэмээн түрдээ нэрлэж байсан. Коронавирус (монгол хэл дээр титэм вирус хэмээн орчуулагдна) гэгдэх вирусууд нь микроскопоор харахад титэм мэт харагддаг өргөсүүдээсээ болж ийн нэрлэгджээ.

ДЭМБ-ын зүгээс 2019-nCoV хэмээх түр нэрийг өгсөн нь уг вирусийн анх бүртгэгдсэн он, "new" эсвэл "novel" гэх үг болон коронавирус гэх үгсийн товчлол юм. Гэхдээ энэ нэр шинэ вируст оноож өгсөн баталгаат нэр биш ажээ.

Профессор Уатсон "Одоо хэрэглэж буй түр нэр нь хэлэхэд, бичихэд, хэрэглэхэд хэцүү учир хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хүмүүс өөр тохиромжгүй нэрээр орлуулж хэрэглэж байна. Оноож өгсөн нэр байхгүйгээс зарим хүмүүс жишээ нь Хятад вирус, Ухань вирус гэх мэтчилэн дур мэдэн нэрлэж байгаа нь ялгаварлан гадуурхах үзэл тархаах аюултай юм" хэмээн ярьжээ.

Өмнө нь 2009 онд H1N1 вирусийг нэрлэлгүй удсанд хүмүүс "Гахайны ханиад" хэмээн ярьдаг болсноос болоод египетчүүд бүх гахайгаа устгаж байсан түүх бий. Гэтэл тэрхүү вирус нь гахайнаас үүссэн болохоос биш хүнээс хүнд халддаг вирус байсан шүү дээ.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж