Евразийн холбооны улсууд хилийн журмаа чангатгалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Евразийн холбооны улсууд хилийн журмаа чангатгалаа

Евразийн холбооны улсууд хилийн журмаа чангатгалаа

Евразийн Эдийн засгийн холбооны улсуудад мөрдөгдөх хилийн шинэ журам мөрдөгдөж эхэллээ. Шинэ журам нь хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгө болон санхүүгийн чек, вексель, үнэт цаастай холбоотой юм.

Шинэ журмаар холбооны улсуудын хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээ 100 мянга ам.доллараас хэтрэхгүй байхаас гадна авч яваа бэлэн мөнгөний эх үүсвэрээ нотлох хэрэгтэй болж байна. Эх үүсвэрээ нотлох шаардлага чек, вексель, үнэт цаасанд мөн хамаарна хэмээн ОХУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Гүйлгээ хийсэн банкны баримт, бэлэн мөнгө гаргаж авсан баримт, зээл авсан баримт зэргийг үндэслэн нотлох бөгөөд эдгээр санхүүгийн үйлдэл нь хуулийн дагуу хийгдсэн эсэхэд Гаалийн алба хяналт тавих юм.

Евразийн Эдийн засгийн холбооны хилийн шинэ журам нь аливаа санхүүгийн эх үүсвэр нь гэмт бүлэглэийн орлого байх, мөн терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх зорилготой.

Евразийн Эдийн засгийн холбоонд таван орон нэгддэг. Эдгээр нь ОХУ, Армян, Беларус, Казахстан, Киргиз юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж