Оросын зарим газарт эмийн сангууд амны хаалтыг нэг хүн олноор зарахгүй болж эхэлжээ. Эмийн зах зээлийн мониторинг, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг DSM Group-ийн ерөнхий захирал Сергей Шулякийн "РИА Новости"-д хэлснээр коронавирусийн тархалт улам нэмэгдэж байгаа учраас хэрэглэгчид амны хаалтыг олноор худалдан авах нь нэмэгдсэн ажээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага коронавирусийн тархалтаас үүдэн онцгой байдал дэлхий даяар зарласан бөгөөд ОХУ-д сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Хоёр сэжигтэй тохиолдол хоёул Хятадын иргэн бөгөөд нэг нь Забайкальскийн хязгаар, нөгөө нь Тюмень мужид бүртгэгдээд байна.
DSM Group-ийн мэдээгээр, нэгдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад Оросын аптекуудаар зарагдсан амны хаалтны худалдан авалт гурав дахин нэмэгдэж, 1 сая 385 мянгад хүрчээ. Сергей Шулякийн хэлснээр, оросууд ер нь онцгой үед бараа нөөцлөх хандлагатай байдаг аж. Тухайлбал, шувууны ханиад болох САРС-ын үед оросууд эмийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байжээ.
Холбоотой мэдээ