Хамгийн эрэлттэй ном: "Маленький принц", "1984"

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Хамгийн эрэлттэй ном: "Маленький принц", "1984"

Хамгийн эрэлттэй ном: "Маленький принц", "1984"

Оросын “Эксмо-АСТ” хэвлэлийн газар сүүлийн 10 жилд оросуудын хамгийн их уншсан, хамгийн эрэлттэй байсан номын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Антуан де Сент-Экзюперигийн “Маленький принц”, Рэй Брэдбэригийн “451 градус по Фаренгейту”, Жорж Оруэллийн “1984”, Жером Селинжерийн “Над пропастью во ржи” номууд тэргүүлжээ.

Жагсаалтыг гаргахдаа онлайн хувилбарыг тооцоогүй, зөвхөн цаасан хэлбэрээр хэвлэгдсэн хувийг тооцсон байна.

“Эдгээр ном зөвхөн Орост ч төдийгүй дэлхий дахинд ч үнэ цэнээ алдаагүй, эрэлттэй байдаг номууд. Эдгээр ном ямар ч цаг үед, аль ч насны уншигчдад эрэрлттэй байсаар байна. Мөн нөгөө талаас он цагаар шалгагдан тусч үлдсэн сайн номуудыг уншигчид илүү таалан уншдаг нь нөлөөлсөн” хэмээн “Эксмо-АСТ” хэвлэлийн газрын Олон нийттэй харилцах захирал Екатерина Кожанова РИА Новости-д хэллээ.

Жагсаалтыг тэргүүлсэн номууд хуучин номын худалдаанд хамгийн эрэлттэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж