УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ыг зориод байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ыг зориод байна

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ыг зориод байна

Монгол, БНСУ-ын хоёр улсын хооронд Сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эхэлсэн харилцаа гурав дахь жилтэйгээ золгоод байна.

Хамтын үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд дэлхийн алдарт Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурийг БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж Монголын үзэгч олонд хүргэсэн юм. Үүний үргэлжлэл болж ирэх 11-р сард УДБЭТ-ын гоцлол дуучид болон симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ БНСУ-д хүрэлцэн очиж, "Лучиа ди Ламмермур" дуурь, "Цөмөөхэй" балет болон Тежон, Пусан, Сөүл хотноо Монголын гала концертыг тоглох гэж байна.

Тоглолтын бэлтгэл ажил, сургуулилтанд орохоор УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорол, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, менежер Б.Болор нар БНСУ-д хүрэлцэн очоод ажиллаж эхэллээ. Бусад уран бүтээлчид удахгүй тус улсыг зорих аж.

Ч.БОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс