Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон Улсын Japan Airlines/JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс борлуулалтаа эхлүүлж улмаар 3 дугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ компанийн хувьд Зүүн Өмнөд Ази, Австрали улс руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа бол нөгөө талаас зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна. Тухайлбал, зорчигчид Япон Улсын Токио, Осака болон БНСУ-ын Бусан хотоор дамжин Japan Аirlines /JAL/ компанийн сүлжээг ашиглан Сингапур Улс, Австралийн Мельбурн хот, Вьетнамын Ханой, Хо Шин Мин хот, Японы, Нагояа хотууд руу хурдан шуурхай, тав тухтай аялах боломж нээгдэж байна.
Japan Аirlines компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу 237 агаарын хөлгөөр нислэг үйлддэг, SKY TRAX үнэлгээний байгууллагын таван одтой дэлхийн томоохон агаарын тээврийн компани юм.
Нислэгийн бизнэс мэддэг хүн 2020-02-05 64.119.27.159
JAL-р токиогоор дамжин АНУ-н хотууд руу зах зээл байсан юмсан
Зочин 2020-02-05 150.129.141.112
ХУЦААРАЙ МОНОПОЛЬ БИШЭЭР НЭЭЛТТЭЙ ХУВЬЧИЛАА ТЭГЖ БАЙЖ ЦЭВЭР ӨРСӨЛДӨНӨ.ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ДОЛЛАР ОРЖ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА. ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ ШУЛУУЛАХГҮЙ
Зочин 2020-02-05 103.229.121.169
Төрийн өмч хэмээх эзэнгүй өмч (МИАТ)-ийг Japan Аirlines компанид хувьчлах хэрэгтэй!!! Төрийн өмчтэй компанид шамшигдуулалт гэж ямар аймаар юм байдаг гэж санана!!! Үгүй дээ л гэхэд МИАТ-ын мэнэжментийг нь Japan Аirlines-д хувьчлах юмсан! Харин Монголын төр засаг "Алтан хувьцаа" эзэмших хэрэгтэй!!! Үндэсний эрх ашгаа тэгэж хамгаална!
Mundag shu 2020-02-05 202.170.71.154
Mundag
Zo 2020-02-05 150.129.141.112
Агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлж байж олон авиа компани өрсөлдөнө үнэ буурна миат ажилчидаа үнэгүй нисгэх билет өгдөг шахаа мэтээс болж дэлхийд байхгүй монголоос эхлэлтэй өндөр үнтэй билеттэй
Aaaa 2020-02-05 110.93.108.119
Dan gants ajilchid ni bish, ajilchdiinh ni ger buliinhen jild 2 uda hongololttei une geed mash hyamd uneer nisdeg.
Zo 2020-02-05 150.129.141.112
ТИЙМ ЭНЭ БОЛ АРД ИРГЭДИЙГ ЗҮГЭЭР ПАРАЗИТЛАЖ ДАРЛАЖ БАЙГАА МИАТЫН ӨНӨӨГИЙН ТӨРХ