Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно | News.MN

Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох зорилготой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бид холбогдох мэдээллүүдийг цуглуулаад түүн дээр анализ хийж байна. 1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газрууд тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн. Гэвч авч хэрэгжүүлдэг ганц арга хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас хамгийн их алдагдалтай ажилладаг Тэтгэврийн сан нь алдагдлаа улсын төсвөөс нөхдөг, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлдэг эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авч ирсэнгүй.

2050 он гэхэд ДНБ-ийнхээ таван хувьд хүргэх эрдэл дагуулж байна. Тиймээс тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн.  Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө  “тэтгэвэрт” гарчихлаа гэдгийг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулуулахаар зэхэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина.  Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн нэгдүгээрт төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг хоёрт, хувийн тэтгэврийн сангаас мөн тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно.

Мөн одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажил олгогч, ажилтан, төр гэсэн гурван субъектийн аль аль нь сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс  тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалтыг тусгана” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-05 202.131.227.82

хувийн тэтгэврийн сан байгуулаад дампуурвал тэгээд л дуусаа. хамгийн гол нь зохицуулалтууд, гадаадад давхар даатгалд даатгагдсан байх гээд л бүхий л зүйлийг нь эрсдэл талаас нь харж нарийн зохицуулах нь зүйтэй. хамгийн гол нь хүмүүс шүүмжлэхдээ биш, комментоор санаа оноогоо зөв талаас нь бодож оруулж байвал зүгээр санагдана.

Avatar

Зочин 2020-02-05 195.46.106.44

Хувийн тэтгэврийн сан бүрдүүлж нөгөө ядарсан ухаан муутай хүмүүсээр тоглохоор шийджээ.Тэтгэврийн сан гэж чөлөөтэй мөнгө эргэлдүүлж болох юм байна гэдгийг олоод харчихжээ.Ямар дуусдаггүй их шунал бузар вэ.

Avatar

Зочин 2020-02-05 202.21.100.210

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХОД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУУЛИАР ДУНДАЖ ЦАЛИНГИЙН 80 % -Р ТОГТООЖ БАЙХАД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУУЛИАР ЭНГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООХОД 45%-Р ТОГТООЖ БАЙГАА НЬ АРАЙ Л ЗӨРҮҮТЭЙ БАЙГАА БИЗ ДЭЭ .ЯДАЖ 60 %-70 % БОЛГОЖ ОЙРТУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. 45%-Р ТОГТООХОД БАГА ТОГТООГДДОГ ТУЛ ЭРГЭЭЛ ЖИЛ БОЛГОН ТЭТГЭВЭР НЭМЭХ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2020-02-05 192.82.64.64

Zuv shuu manai huuchchuuliin idej uudag mungu ni bagasah bolohoor baahan ard tumenii ner barij dairna shuu huchtei baigaarai Sangiin mungiig huviin yum zartsuulaad sursan ulsuud yam gazraar duuren baigaa daa humuusee solih ajil garna ih l eserguutseltei tulna daa Uchral zorigtoi shiidej shinechilj chadval ardiin baatar bagadna shuu Erdene neg balai yum yariad baigaag bitgii oruulaarai

Avatar

Боби 2020-02-05 66.181.161.48

Эрсдэл гэж бичнэ. Болор дуран дутуу шалгажээ.

Avatar

Зочин 2020-02-05 103.229.121.169

Голланд, Дани г.м. улсуудын тэтгэврийн системийг их л сайн гэдэг юм билээ шдээ!?

Avatar

Dandar 2020-02-05 66.181.178.68

Banid chin 4 jil suuhdaa hiij bhgui songuuli duhuud

Avatar

Зочин 2020-02-05 202.9.46.187

ш****г Банди

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-02-05 122.201.31.93

Өнөөдөр Трамп хувийн тэтгэврийн санг зогсооно гээд хэлчихэв үү үгүй юу. Би буруу ойлгов уу. ТЭГЭЖ ХЭЛСЭН БОЛ ЯАГААД ГЭДГИЙГ НЬ СУДЛААРАЙ УЧРАЛАА.EAGLE телевизийн хоёр залуу үнэний туйлд хүрчихсэн хүмүүсийн аяг гаргаад байх болохоос овоо судалгааны материалтай бололтой юм билээ.Хар ухаанаар бодоход одоо олгож байгаа тэтгэврийн хэмжээг яаж бууруулахгүй, тэрч байтугай инфляцтай уялдуулж яаж өсгөж олгох вэ гэдэг л хамгийн хүнд сорилт болох болов уу гэж мунхаглах юм.

Avatar

Зочин 2020-02-05 202.131.227.178

төрийн хувьсгал хийж байж л сайн өөрчлөлтөнд хүргэх хүмүүс сонгогдон гарч ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж