Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

Н.Учрал: Хувийн тэтгэврийн санг бий болгоно

УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох зорилготой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бид холбогдох мэдээллүүдийг цуглуулаад түүн дээр анализ хийж байна. 1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газрууд тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн. Гэвч авч хэрэгжүүлдэг ганц арга хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас хамгийн их алдагдалтай ажилладаг Тэтгэврийн сан нь алдагдлаа улсын төсвөөс нөхдөг, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлдэг эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авч ирсэнгүй.

2050 он гэхэд ДНБ-ийнхээ таван хувьд хүргэх эрдэл дагуулж байна. Тиймээс тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн.  Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө  “тэтгэвэрт” гарчихлаа гэдгийг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулуулахаар зэхэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина.  Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн нэгдүгээрт төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг хоёрт, хувийн тэтгэврийн сангаас мөн тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно.

Мөн одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажил олгогч, ажилтан, төр гэсэн гурван субъектийн аль аль нь сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс  тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалтыг тусгана” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж