Шарапова оны сүүлчийн тэмцээнийг ялалтаар эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Шарапова оны сүүлчийн тэмцээнийг ялалтаар эхлэв

Фото: Thomas Peter / Reuters

Сингапурт Олон улсын эмэгтэй теннисчдийн холбооны(WTA) оны төгсгөлд болдог шилдэг найман теннисчид оролцдог WTA Finals эхэллээ. Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд дэлхийн шилдэг найман теннисчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Ням гаригт болсон улаан хэсгийн эхний тоглолтод ОХУ-ын Мария Шарапова Польшийн теннисчин Агнешка Радваньскаяг 4:6, 6:3, 6:4-өөр хожлоо. Мөн энэ хэсэгт багтсан Румыны Симона Халеп Италийн Флавия Пеннеттаг  6:3, 6:0 харьцаатайгаар хожжээ.

Харин цагаан хэсэгт Чехийн Петра Квитова, Люси Шафаржова, Испанийн Гарбин Мугуруса, Германы Анжелика Кербер нар багтсан бөгөөд тэд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ.

Дэлхийн манлай теннисчин бүсгүй АНУ-ын Серана Уильямс тус тэмцээнийг эрүүл мэндийн байдлаас өнжсөн. Тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өндөрлөнө.

Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Оросын Кремлийн цомын тэмцээний финалд Светлана Кузнецова Анастасия Павлюченковаг 6:2, 6:1-ээр хожжээ. 

Светлана Кузнецова (зүүнээс) Анастасия Павлюченкова

Фото: РИА Новости

Светлана Кузнецова  анх удаагаа Кремлийн цомд ялсан бөгөөд энэ ялалт нь түүнд 131 мянга гаруй ам.доллар мөн WTA-гийн чансааны 470 оноог авчирчээ. Өдөө 30 настай Кузнецовагийн хувьд энэ ялалт нь өнгөрч буй тоглолтын улирлын анхных болов. Тэрээр WTA-гийн цувралуудад 15 удаа ялж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж