Гэртээ эргэн ирэх нь Жастин Биберийн бараан дурсамжуудыг сэдрээжээ. Гэсэн ч тэрбээр өөрийн тухай баримтат "Улирлууд" нэвтрүүлгийг хийхийн тулд өнгөрснөөсөө зугтсангүй. Нэвтрүүлгийн өмнөх дугаар "Бараан улирал"-д тэрбээр үхэхээ дөхтөл хар тамхи хэрэглэж байснаа дурссан юм.
Бибер камеруудаа дагуулан төрөлх хот Онтарион Стратфордод хүрэлцэн ирсэн билээ. Чухам тэнд л Бибер гудамжинд дуулж байгаад алдартай болсон юм. Тийнхүү нэвтрүүлэг дээр Бибер тэнд анх 12,13 настайдаа анх өвс татаж үзсэн, дараа нь эм хэрэглэсэн, тэгээд бүр хүчтэйг нь хэрэглэдэг болсон ч томчууд тоодоггүй байсан тухай дурссан юм.
Тэрбээр "Энэ бүхэн миний тайвшрах арга байлаа. Би үеийнхэн шигээ л тэнэг байж. Гэхдээ би бусдыг бодвол камерын өмнө байсан. Би их мөнгө, их эд хөрөнгөтэй байсан. Тэр үед хүмүүс намайг хүрээлж, над шиг амьдрахыг хүсдэг байлаа" хэмээн ярьжээ. Тэр үед Бибер хүчтэй хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд айсандаа хар тамхинаас гарч байсан гэнэ. Тэрбээр "Би яг үхэх гэж байгаагаа мэдээд гарсан. Би орой бүр гэртээ ирээд даралтаа үздэг байлаа. Миний эрүүл мэнд хэр ноцтой доройтсоныг хүмүүс мэдэхгүй. Миний хувьд энэ бүхэн аймшигтай байсан" хэмээн ярьжээ.
Бибер мөн 2019 онд бие нь хэсэг муудсаны дараа вирусийн гаралтай хүнд ханиад, тунгалагийн булчирхайн өвчин туссан гэдгээ мэдсэн байна. Тийнхүү тэрбээр эмчилгээ хийлгэн өөрийгөө болон гэр бүлээ эрүүлжүүлэхээр хичээж байгаа ажээ.
"Би биеэ их буруу авч явж байсан. Харин одоо би тэр бүхнээс ангижирч байна. Би цаашдаа сайн нөхөр, сайн аав, сайн найз байхын тулд улам илүү сайн хүн болохыг хичээж байна. Мөн би эрүүл биш байхдаа шүтэн бишрэгчдийнхээ хүссэн дууг дуулж чадахгүй байна" хэмээн Бибер ярьжээ.
Энэхүү дугаар нь түүний баримтат нэвтрүүлгийн эхний дугаар байлаа. Цаашдын дөрвөн дугаарт тэрбээр эхнэрээ улам илүү тодорхой танилцуулах аж. Нэвтрүүлгийн хоёр дахь дугаар хоёрдугаар сарын 14-нд цацагдах ажээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ