Ногдол ашгийг тараах ажиллагааг нарийвчлан тогтоолоо | News.MN

Ногдол ашгийг тараах ажиллагааг нарийвчлан тогтоолоо

Ногдол ашгийг тараах ажиллагааг нарийвчлан тогтоолоо

Ногдол ашгийг тараах ажиллагааг нарийвчлан тогтоолоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх үүргийг брокерийн компаниудад үүрэг болголоо. /тогтоолыг энд дарж үзнэ үү/

Өмнөх хугацаанд ногдол ашгийг зарим хувьцаат компани ажлын байран дээрээ тарааж байсан ба энэ нь компаниас ногдол ашиг тараах бүрт хувьцаа эзэмшигч тухайн компани дээр очиж авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс ногдол ашгаа огт аваагүй зэрэг хүндрэл, бэрхшээлтэй байсан. Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зохион байгуулалттай зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болно.

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахдаа брокерийн компанид хандан, мөнгө хүсэх өргөдлөө гаргаж өөрийн холбогдох банкны дансандаа шилжүүлэн, хаанаас ч авах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлыг нарийвчлан тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг биелүүлж ажиллахыг нийт ХК-ийн удирдлагуудад үүгээр анхааруулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж