Эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөмж хүргэж байна!!! | News.MN

Эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөмж хүргэж байна!!!

Эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөмж хүргэж байна!!!

“БНХАУ-д илрээд буй томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор улс орон даяар бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 01 дүгээр хуралдааны шийдвэрээр “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” боловсруулан ажиллаж байна.

Иймд дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр, хараа хяналтгүй орхисоноос үүдэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хөл хорионы үед бага насны хүүхдүүдээ гэртээ харгалзах хүнгүйгээр зайлшгүй тохиолдолд үлдээсэн бол дараах зөвлөмжинд анхааралаа хандуулна уу.

Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх тухай:  

  1. Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх
  2. Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх
  3. Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих

Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай:

  1. Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах
  2. Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах
  3. Гэрийн орчинд зуух пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх
  4. Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах
  5. Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, хамгаалалт хийх
  6. Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх
  7. Гэр хорооллын нөхцөлд том хэмжээний усны сав зэргийг таглаж байх

Гадны нөлөөнөөс учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай:

  1. Танихгүй хүнд хаалга үүдээ нээж өгөхгүй байх тухай хүүхэддээ хэлж ойлгуулах

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхан шатны арга хэмжээг зайлшгүй авч энхрий бяцхан хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөрэй.

Эцэст нь хэлэхэд аль болох бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж