Коби Брайант болон бусад найман цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Коби Брайант болон бусад найман цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өглөө

Коби Брайант болон бусад найман цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өглөө

Калифорнийн Калабасаст нисдэг тэрэгний ослоор нэгдүгээр сард өөд болсон домогт тамирчин Коби Брайант болон түүний 13-хан настай охин Жианна, мөн бусад долоон хүний цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өглөө хэмээн Лос Анжелесийн шүүх эмнэлгийн мэдээллийн цахим хуудас мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт тус хуудас нэгдүгээр сарын 26-нд болсон ослын хохирогчдыг таних ажиллагаа албан ёсоор дууссан хэмээн мэдээлж байсан.

Осолд орж, нас барсан хүмүүс нь 41 настай Коби Брайант, түүний 13 настай охин, 13 настай Пэйтон Честер, 45 настай Сара Честер, 14 настай Алисса Алтобелли, 46 настай Кери Алтобелли, 56 настай Жон Алтобелли, 38 настай Кристина Маусер, нисгэгч 50 настай Ара Зобаян нар юм.

Бүх есөн хохирогчийг мохоо биетийн хүчний гэмтэл авсан, ослоос болж, нас барсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж