Шведийн эрх баригчид 17 настай цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг 2020 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Өнгөрсөн онд мөн түүнийг уг шагналд нэр дэвүүлсэн ч тэрбээр хараахан хүртэж чадаагүй юм. Гэхдээ тэр “Right Livelihood Award” болон “Time” сэтгүүлээс тодруулдаг оны онцлох хүнээр нэрлэгдсэн юм.
Энэ удаад Шведийн Зүүний хүчний намын гишүүд болох Йенс Холм, Хакан Свеннелинг нар Гретаг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санаачилгыг гаргасан байна. Өмнө нь мөн л Зүүний хүчний намын өөр гурван гишүүн түүнийг уг шагналд нэр дэвшүүлж байсан юм.
Грета Тунберг 2019 онд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ илүү шуурхай арга хэмжээ авахыг уриалж, үүнд дэлхийн удирдагчдыг хойрго хандаж байна хэмээн шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлэн сурагчдыг хичээл хаялтад уриалсан билээ. Түүний эхлүүлсэн “Friday for Future” хөдөлгөөн өдгөө дэлхийн олон орны сая сая оюутан сурагчдыг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ