Ерөнхийлөгч асан Жэкоб Зумаг баривчлах захирамжийг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Жэкоб Зумаг баривчлах захирамжийг түдгэлзүүлжээ

Ерөнхийлөгч асан Жэкоб Зумаг баривчлах захирамжийг түдгэлзүүлжээ

Өмнөд Африкын экс ерөнхийлөгч Жэкоб Зума өчигдөр /2020.02.04/ шүүх танхимд ирээгүй тул шүүхээс түүнийг албадан баривчлах захирамж гаргажээ.

Харин Зумагийн хуулийн баг түүнийг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байсан хэмээн мэдэгджээ. Гэвч Питермарицбургийн дээд шүүхийн шүүгч Даяа Пиллэй тэдний мэдээлэлд Зумаг өвчтэй гэж батлах баримт, эмчийн гарын үсэг байгаа эсэхэд ч эргэлзэж байгаа аж. Тэрбээр "Шүүхэд хэрэгтэй зүйл бол ноён Зума өвдсөн гэдгийг нотлох хангалттай баримт, хэзээ шүүх хуралд оролцох боломжтой талаар баттай мэдээлэл" хэмээсэн байна. Ийнхүү Пиллэй экс ерөнхийлөгчийг баривчлах захирамжаа тавдугаар сарын 6-н хүртэл түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд Зума удаан яригдаж буй авлигын хэрэгтэй холбоотой шүүх хуралдаа оролцох шаардлагатай гэнэ.

Зума 1999 оны олон тэрбум ам.долларын зэвсгийн гэрээний маргаантай холбоотой олон удаагийн залилан, хулгай, мөнгө угаах гэмт хэргүүдэд буруутгагдаж байгаа билээ.

Түүнийг 2018 онд эрх баригч, өөрийнх нь Африкын үндэсний нам огцрохыг шаардсанаас хоёр сарын дараа түүнд ийнхүү хэрэг үүсгэсэн юм. Түүнээс ч өмнө түүнд авлигын хэд хэдэн дуулиан дэгдэж байсан билээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж