Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гэрээний төсөл дээр хоёр сая хүний гарын үсгийг цуглуулаад ир гэж твиттер хуудсаараа дамжуулан “даапаалаад” сууж байсан УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан, одоо хүүхдүүд том болсон учраас хөдөлмөрлөх цаг болсон”  хэмээн ярилцлага өгчээ. Үүнийг нь уншсан зарим хүмүүс Ардчилсан нам ач нэхэж эхэллээ хэмээн эгдүүцэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан юм чинь одоо хүүхдүүд том болсон, тэгэхээр ачийг нь хариулах цаг болсон гэдгийг АН-ын дарга сануулав уу, аль эсвэл ам нь хальтирчихав уу. 2012 оны аравдугаар сараас эхлээд 0-18 насны  хүүхэд болгонд сар бүр 20 мянган төгрөг өгсөн гэхээр тэр үед 18 настай байсан хүүхдүүд одоо 21 настай болсон гэсэн үг. Ардчилсан намын дарга аргагүй л тооцоо сайтай, нэхэл хатуутай хүн бололтой.  Тэгэхээр 2012 оноос эхлэх хүүхдийн мөнгө авсан хүүхдүүд минь хөдөлмөрлөөд Ардчилсан намынхаа ачийг хариулаад байж дээ.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж