Бүтээн байгуулалтын ажилд цэргийн албыг дайчилна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бүтээн байгуулалтын ажилд цэргийн албыг дайчилна

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын ажилд цэргийн албыг дайчилна

Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан намын (АН) бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого боловсруулах талаар хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хүндрэлийг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан богино хугацаанд даван туулахаар төлөвлөж байгаа тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэв.

Тэрбээр, “Томоохон төсөл хэрэгжүүлж, авто зам, төмөр зам барих гэхээр манайд боловсон хүчин байдаггүй. Тиймээс дандаа гадаадаас ажиллах хүч авдаг. Үүнийг засч дотоодоосоо мэргэжилтэн, ажилтан ажилд авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үүний тулд цэргийн албыг ашиглана. Өөрөөр хэлбэл, барилгын цэргийн тоог нэмэхээс гадна Төмөр замын цэрэг бэлтгэх юм. Санхүүжилт нь шийдэгдсэн Гашуунсухайт, Сайншанд, Бичигт боомт гэсэн гурван төмөр замд л гэхэд 10 мянган ажлын байр бий. Энэхүү ажлын байрыг Төмөр замын цэргээр хийлгэнэ. Хөдөлмөрийн яамнаас 29 нас хүртлэх, ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй 180 мянган иргэн байна гэсэн судалгаа гаргасан. Үүний тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй гэж тооцвол 90 мянган залуу цэрэгт явах боломжтой. Тиймээс 2016 оны төсөвт 10 мянган залууг төмөр замын цэрэгт элсүүлэх хөрөнгийг тусгахаар төлөвлөж байна. Үүнийг Хөдөлмөрийн яам, БХЯ хамтран хэрэгжүүлэнэ” гэлээ.


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ онд алдагдалгүй төсөв батлах боломж байхгүй юу?

-2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг одоо байгаагаар нь батлана. Зарим хөрөнгө оруулалтыг урсгал зардалд шилжүүлэх, зарим зардлыг хөрөнгө оруулалтад шилжүүлэх гэх мэт дотор нь өөрчлөх зүйл бий. Ер нь бол сүүлийн 15 жил дандаа лиценз, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг шүтсэн төсөв баталж ирсэн. Үүний үр дүнд түүхий эдийн үнэ 30-300 хувь буурлаа. Одоо дотоодынхоо ажиллах хүч, хөрөнгө оруулалтад тулгуурлах цаг болсон. Нэг үеэ бодвол манай компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө татаж чадаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Цагаан суврагын орд ирээдүйд гарган авах бүтээгдэхүүндээ тулгуурлаад зээл авч байна. Энэ ордод гадаад ажилтан авах шаардлага байхгүй. Учир нь бид зэс боловсруулах ажлыг бүрэн хийж чаддаг болсон. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, дотоодынхоо ажлын байрыг өөрсдөө эзэлцгээе. Миний дээр хэлсэнчлэн гурван төмөр замын хөрөнгийг шийдвэрлэхэд л 10 мянган ажлын байр бий болж байна. Өнгөрсөн хавар эхэлсэн “Шинэ Яармаг” төсөл л гэхэд 2500 шууд ажлын байр бий болгосон. Үүн дээр бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч гэх мэт найман мянган дам ажлын байр бий болсон. Энэ мэтчилэн өөрсдийн хөгжлийн чиг хандлагыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан тодорхойлох ажлыг 2016 төсвөөс эхлэн хэрэгжүүлнэ. 3.3 хувийн төсвийн алдагдал байхаас өөр аргагүй. 2016 онд 3.3 хувь байх бол 2017 онд алдагдлыг тэглэх төлөвлөгөөтэй байгаа.

-Төмөр замын цэрэг бэлтгэхэл төсөвт ачаалал ирэх үү?

-Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 мянган цэргийн хувьсах зардлыг суулгана. Тэр хөрөнгөө төмөр замын төслүүдэд ажиллах явцдаа буцаан авах юм. Тэгэхээр орлого, зарлага тэнцэнэ.

-Шүүгч нарын цалинг бууруулах уу?

-Шүүгч нарын цалин улс төрийн албан хаагчтай адил 30 хувиар буурна.

-Шатахууны үнийг дэлхийн зах зээлийнх нь үнэтэй уялдуулан бууруулах боломж бий юу?

-Бид шатахууны үнийг тогтмол байлгах аргыг сонгон ажиллаж байгаа. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өндөр байхад улсын төсвөөс аж ахуйн нэгжүүдэд татаас олгодог. Үнэ хямд үед татвараа авч байгаа. Энэ дундаас компаниуд хожиж байна гэдэг бол буруу ойлголт. Бид шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Уншигч 2015-10-26 202.179.20.100

НЭР НЬ ӨӨРЧЛӨГДӨӨД АГУУЛГА НЬ ХЭВЭЭР БАЙНА ДАА.

Ийм л байж дээ. 2015-10-26 202.179.20.100

1982 онд Бүх нийтээр цэргийн алба хаах хууль гарсан. МОНГОЛЫН АРДЫН АРМИ 1982-1983 онд 100 000 гаруй цэрэгтэй болсон. Харамсалтай нь улсын төсөвт хүндрэл учраад 1984 оноос 2 жил болгосон, 1990 оноос 1 жил. 1985 оноос Орост өөрчлөн байгуулалт эхэлсэн Монгол ганцаардсан. 1960 оны Үндсэн хуульд заасан Ардын Ардчилсан хувьсгалыг "Ард" гэдгий нь авч хаяаад Ардчилсан хувьсгал нэр зүүсэн.

АН анхдагч 2015-10-26 202.179.20.100

Шүүгч нарын цалинг 30 хувиар буулга бидэнтэй эн зэрэгцээд байх даа яадгийн . Шүүхийн эдийн засаг, Бүтээн байгуулалт гэж юу байсын Яршиг л байна. Гай л байна.

Зочин 2015-10-26 202.179.20.100

Германы гүн ухаантан Бисмарк "Улс төр бол бохир тоглоом", "Ард түмэн мунхаг байх нь улс төрчдөд ашигтай" гэжээ. Арай гэж сэргэж байсан эдийн засгийг АН 3 жилийн дотор нураалаа. Засагт гарч чадахгүй 10-аад жил гудамжинд байсан хэдэн багий нар нэг өдөр л самрах юм. З.Энхболд оо

Зочин 2015-10-26 202.179.20.100

Хичнээн ярьдаг юм бэ. Социализмын үед Барилгын цэрэг байж 3 жил албаа хаагаад мэргэжилтэй болоод хармаа дүүрэн мөнгө харьдаг. байсан. Ажил нь бэлэн Барилга угсралтын СОТ-1, СОТ-2, СОТ-3 шууд ажилд ордог байсан. Тэр хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй байна.

E 2015-10-26 205.155.65.226

Санаа нь зөв арга нь үнэхээр зөв бурууг хэлж мэдэхгүй нь. Ажил хийж чаддаггүй хүсдэггүй ард түмэнг хүчиндэх нь зөв л дөө. Гэхдээ ардчилалынхаа үндсэн заримаас хазайх нь дээ. АРДЧИЛАГЧИД минь. Өөрсдөө хагартал баяжсан тул МОНГОЛчууд яаж амьдрах нь АРДЧИЛАЛынханд хамаагүй. Ардчилалаа хөгжүүлж, хүмүүсийнхээ амжиргааг залгуулж чадахгүй болсон тул хуучин Коммунизм руугаа ухарлаа. Бид баян тул та нар яаж амьдрах бидэнд хамаагүй. Эх орныхоо комуннист бүтээн байгуулалтын төлөө цэрэгт явахтун. Явахгүй бол эх орноо зарлаа шүү гэж байгаа юм шиг сонсогдож байна.

Зочин 2015-10-26 112.72.13.87

Одоо энэ төслийн дээр бас л Женко гараад суучихна. Тэгээд баахан шороо овоолуулж орхиод баяртай.

Нүдээр 2015-10-26 202.179.20.100

Шороо овоолж болно,Тэгэхдээ арай л биш байсан. Ямар Улаанбаатар хотын Хогийн цэг дээр хог асгасан мэт байна лээ. Тэгээд 200 сая доллар шүү. Арай л байна.

Зочин 2015-10-26 150.129.143.132

ГХО-ыг шүтэхээ болий гэдэг нь хэрэггүй гэсэн утгатай юм уу, шаамий эмийн санчтайгаа адилхан бодолтойн байна даа, таарсан таар шуудайнууд

дандий 2015-10-26 202.179.28.154

Алтанхуяг нүүрс хөтөлбөрт цэрэг ашиглаж хэл ам тарьсан. Төмөр замын цэрэг дайны үед байсан байх, байх ч шаардлагатай биз. Яагаад компаний нь байгуулаад ажилчид элсүүлж хийж болдоггүй ажил вэ? Цэрэг татлагаар ихэнх залуучууд эрүүл мэндээр хасагддаг. Төмөр замын цэрэг өөр шалгууртай байх нь ээ дээ. Монгол улс төвийг сахихаа зарласан. Цэрэг мэрэг гэсэн нэр томьёо ч бас бодох асуудал. АН ТӨСӨВӨӨ ХҮНДРҮҮЛЧИХЭЭД тэгээд нэг зүйл санаачлах гээд ийм зүйл гаргав бололтой. Энэ нам амьдралд шахагдан гарч ирсэн асуудлыг шийдэхийг зонхилж , алс хэтийг бодох завгүй, чадваргүй болжээ. Төмөр замын цэргийн асуудлыг яагаад өнөөдөр ярих болов?

Зочин 2015-10-26 202.179.20.100

Монгол улс төвийг сахихад байхдаа яахав. Дайнч улс байсан болохоос биш төвийг сахиж зусардаж байгаагүй АН үед сонин сонин теором гарахийн.

Зочин 2015-10-26 202.179.20.100

Тарваганууд буудуулна гэж айгаад

Зочин 2015-10-26 202.55.182.28

Уул нь санаа нь зөв ,гэхдээ 7 хэмжиж 1 огтол гэж байдаг шүү дээ Харж л байя

Батбаяр 2015-10-26 103.9.90.227

Зөв, цэрэг оюутан хоёроор ажил хийлгэх хэрэгтэй, зүгээр улсаад тэжээлгээд байж болохгүй, Оюутнууд ажил хийж мөнгө олооод тэр мөнгөөр сурах хэрэгтэй. Улстөрийн жагсаал хийдэг хүч бол оюутан биш , Цэрэг бол ажил хийгээд мөнгөө аваад амьдралд нь хэрэгтэй биздээ, цэргийн албаа хаагаад мөнгөтэй болоод дараа нь юутан болооод ......

461 дүгээр анги 2015-10-26 202.179.20.100

Цэрэг, оюутан нараас гадна хоригдож байгаа бид ажил хиймээр дөрвөлжин хашаанд бууны хяналт дор зүгээр сууж интернэд хараад суумаргүй байна.

Хөхөө 2015-10-26 202.179.29.71

Зөв одооны залуучууд хар ажилд маш муу ажил хийлгэж сургах хэрэгтэй.

дандар 2015-10-26 112.72.9.138

Зөв хө

РАВДАН 2015-10-26 202.70.46.216

ЗИАК ЗАДАРСАН ЗАЛУУСЫГ АЙЛГАХ ЮМТАЙ БОЛЛОО. ТӨМӨР ЗАМЫН ЦЭРЭГТ ЯВУУЛНА ШҮҮ ЧАМАЙГ ГЭЖ ХЭЛЭХ НЬ БАЙНА ШДЭЭ. ДЭЭР НЬ БАС ТЭР ОЮУТАН НЭРТЭЙ НОЙЛЫН НОГООН ТЭГНҮҮДИЙГ АЧНА ДАА.

ЛЭГДЭН 2015-10-26 202.179.20.100

ГОЛ САНАА НЬ МАНАЙ ДАМПУУ НАМЫГ ДЭМЖИХГҮЙ БОЛ ГЭСЭНАГУУЛГАТАЙ. ОЛУУЛАА БАЙСАН ЧИНЬ ОДОО МАШ ЦӨӨРСӨН.

дандар 2015-10-26 112.72.9.138

Болж байна. Шал дэмий бүтэн жил тэжээж байхаар тэднийг ажил хийлгэж, дээр нь мэргэжилтэй болгоно гэдэг бол хамгийн зөв хувилбар шүү. үүнийг бүрэн дүүрэн дэмжих ёстой. цэргийн албанд явж байгаа залуучууд ч тэр эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, эх орон дуудаж байна гэсэн сэтгэлгээгээр хандаж хэрэгтэй. Зөв шийдвэр гаргасан байна АН

Зочин 2015-10-26 43.242.243.55

ТӨМӨР ЗАМ БАРИХАД БОЛОВСОН ХҮЧИН БАЙХГҮЙ ГЭЖ МӨН ХУЦВАА. ЖЕНКОТОЙ НИЙЛЖ ӨЧНӨӨН ОЛОН ЖИЛ ГАЦААЧИХААД, МУУ БЭЛТРЭГ ЧИНЬ.

Зочин 2015-10-26 202.179.20.100

ЗӨВЛӨХ А.ГАНСҮХ ИНГЭЖ ЗӨВЛӨСӨН ДӨӨ.

РАВДАН 2015-10-26 202.70.46.216

ШОРОН ГЭЭД 7000 ХОРИГДОЛТОЙ, ХӨДӨЛМӨРИЙН ЦЭРЭГ ГЭЭД БАС 7000 ХОРИГДОЛТОЙ БОЛОХ НЬ ДЭЭ.

РАВДАН 2015-10-26 202.70.46.216

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙГ САНАГДУУЛЧИХЛАА. ХУУЧИН НИЙГМЭЭ САМРААД АХИАД ХУУЧИН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ Л БАЙЖ ДЭЭ.

Zochin 2015-10-26 27.123.214.109

Man namiinhan songuuli duhuud populizmiin soliorold avtje buh ymiig unegui bolgono gj bitgi heleereide

Зочин 2015-10-26 202.170.94.226

Tsereg Engineer-uudtei uls manaihaas uur baidag bolov uu? Yamar socialsm bishdee hehehe

Зочин 2015-10-26 202.170.94.226

Tserguud barina gedeg maani 1920 ony technology-ior barinaa gesen ug. Unoodor chini heden bilee dee?

РАВДАН 2015-10-26 202.70.46.216

ӨӨ ЗА ЗА. ЦЭРЭГТ ЯВДАГГҮЙ Ч ГЭХ ШИГ. ЯВААД ОЧИХООР ХОНУУЛАХ БАЙР ХООЛЛОХ ХҮНС ХУВЦАСЛАХ ХУВЦАС БУУДЛАГА ХИЙЛГЭХ СУМ Ч ҮГҮЙ БАЙЖ СОЛИОРОХ ЮМАА. НЭРТЭЙГЭЭР НЬ ХӨДӨЛМӨРИЙН ЛАГЕРЬ ГЭЭД Л ХЭЛЧИХЭЭЧ ДЭЭ.