АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жил бүр Конгрессд тавьдаг "Улс орны нөхцөл байдлын талаарх" илтгэлээ тавьжээ. Түүний илтгэлийн төгсгөлд болсон нэгэн үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татлаа. Тодруулбал, Трампыг илтгэлээ тавьж дууссаны дараа түүний мэдэгдлийг цаасан дээр буулгасан хувилбарыг сөрөг хүчний тэргүүн Нанси Пелоси олны өмнө урсан явдал байв.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси /Калифорни мужаас сонгогдсон, ардчилсан намын гишүүн/ Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлсний дараа түүний мэдэгдэл бүхий цаасыг олны өмнө уржээ.
Дональд Трамп индэрт гарч үг хэлэхийнхээ өмнө илтгэлийнхээ цаасан дээр буулгасан хувилбарыг дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси нарт гардуулан өгсөн. Энэ үеэр Нанси Трамптай гар барихаар гараа сунгасан ч Трамп түүнийг нь үл ойшоон эргэж харсан нь Нансиг эвгүй байдалд оруулсан юм.
Харин сэтгүүлчид Нансигаас өөрийнх хийсэн үйлдлийн талаар асуухад “Энэ бол хамгийн эелдэг хувилбар байсан” хэмээн хариулжээ. Энэ бүхний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Нанси Пелосиг элэглэсэн хүүхэлдэйн зургийг твиттертээ нийтэлсэн байна.
Дональд Трамп илтгэлийнхээ үеэр Хятадтай хийж буй худалдааны дайн, сансар судлалын асуудлууд зэрэг цаг үеийн анхаарал татсан асуудлуудын талаар ярьсан юм. АНУ, Хятадын харилцаа, худалдааны дайны тухай ярихдаа хоёр улсын харилцаа түүхэнд дэх хамгийн сайн цаг үедээ ирсэн байж магадгүй хэмээн хэлжээ.
Харин сансар судлалын асуудлаар тэр АНУ Ангараг гариг дээр далбаагаа мандуулах, сансар дээр эмэгтэй нисгэгчээ буулгах анхны улс байхын тулд “Artemis” сансрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхийг Конгрессын гишүүдэд уриалсан байна.
Эх сурвалж: CNN