АНУ-ын арми шинэ төрлийн цөмийн бөмбөг байршуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми шинэ төрлийн цөмийн бөмбөг байршуулж байна

АНУ-ын арми шинэ төрлийн цөмийн бөмбөг байршуулж байна

Пентагон ОХУ-ын жижиг тактикын пуужингуудын аюулаас сэргийлэх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж, шумбагчаас харвадаг, бага хүрээний цөмийн зэвсэг бэлдэж байна.

Засаг захиргааны хэд, хэдэн өндөр албан тушаалтнууд цөмийн зэвсэг бэлдэх нь цөмийн мөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн байр суурь илэрхийлж байсан. Гэвч "АНУ-ын тэнгисийн цэргийн арми W76-2 бага хүрээний, шумбагчаас харвадаг цөмийн пуужингийн бэлтгэлийг хангалаа" хэмээн Батлан хамгаалахын бодлогын нарийн бичгийн даргын орлогч Жон Руд хоёрдугаар сарын 4-нд мэдээлжээ.

Шинэ цөмийн пуужин нь өмнө нь байсан W-76 хошууны сайжруулсан хувилбар тул АНУ дахь цөмийн зэвсгийн тоог огт нэмэхгүй гэнэ. Харин "Ерөнхийлөгчийн хөлбөмбөг" гэж нэрлэгддэг цөмийн харвах код болон төрөлд шинэ зэвсэг тусгагдсан байна. Шинэ цөмийн цэнэгт хошуунуудыг АНУ-ын хэдэн арван жилийн түүхэн дэх анхны цөмийн зэвсэг хэмээн үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард үйлдвэрлэж эхэлжээ.

2018 онд Трампын засаглал хүч багатай цөмийн зэвсэгтэй болохыг уриалж байв. Учир нь тэд дайснууд АНУ-д цөмийн зэвсэг байхгүй хэмээн үл эмээн АНУ руу болон холбоотнууд руу жижиг пуужингуудаар довтлох аюултай хэмээн үзэж байсан аж.

Ийнхүү өдгөө байсан баллистик хошуунуудаараа шумбагч онгоцноос харвадаг пуужингуудыг тоноглож буй нь нийт таван жилийн турш хэрэгжих, 50 сая ам.долларын төлөвлөгөө юм.

Рудын хэлснээр "Оросын нэгэн адил боломжит өрсөлдөгчдөдөө бага хүрээний цөмийн зэвсгээ мэдэгдэх нь АНУ болон холбоотон орнуудад давуу тал бий болгоно. Боломжит дайснуудад АНУ-д зэвсэглэлийн хязгаар үгүй гэж харуулж байна. Аливаа аюул заналхийлэлд манай улс шууд тохирсон хариуг барих болно" хэмээжээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж