Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын найман залуу охид метроны үүдэнд дотуур хувцастайгаар бүжиглэн өөрсдийн нэр хаягийг тэнд тавих шаардлагаа илэрхийлсэн бичгийн хамт залуу эрчүүдэд тараажээ. Тэдний нүүрийг баг нуусан байлаа. Хятад охид нөхөр олж авахын тулд үүнийг хийсэн гэж Guangzhou Daily сониноос иш татан Ananova мэдээлсэн байна. Тэд гартаа “Надтай суугаач, ах минь!”, “Ээж маань нөхөрт гарахыг шаардаад байна” гэсэн зурагт хуудас барьсан байжээ. Бүсгүйчүүд 30 хүрээгүй залуу ба тэд сэтгүүлч нарт хэлэхдээ гэр орныхон нь нөхөртөй болохыг шааддаг. Харин нөхөр олдохгүй юм гэсэн байна. Тэд жуулчид ба олны анхаарлыг ихээр татжээ.