Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав | News.MN

Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” хөдөлгөөнөөс өнөөдөр /2020.02.05/ Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлэв. Тус нэгдлээс Д.Одбаярыг хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байгаа юм. Тус хөдөлгөөний тэргүүн Л.Отгонцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ямар учраас шаардлага хүргүүлэх болов?

-Бид зуун хувь хариуцлагаа хүлээдэг системийг хүсч байгаа учраас энд зогсож байгаа юм. Бид анхнаасаа үндсэн хуулийн Цэцийн гишүүний суудлаа өгөхийг шаардсан. Тэрнээс гадна Д.Одбаяр Монголын ард түмнээс уучлал гуйгаач ээ. Гаднын улс орнуудыг харахаар төрийн эрх мэдэлтэй хүмүүс хариуцлага алдсан тохиолдолд ард түмнийхээ өмнө бөхийгөөд уучлал гуйдаг юм билээ. Манайд бол тийм юм байхгүй. Мартагнуулах системээр явдаг. Чимээгүй болчих юм бол ард түмэн мартчихна. Аажуу тайван иргэдтэй учраас зориудаар мартагнуулах гээд байдаг юм болов уу.

-Танай нэгдлээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Д.Одбаяр зуун хувь хариуцлагаа хүлээгээсэй. Солонгост шившиглэсэн ард түмнээсээ уучлал гуйгаасай гэсэн шаардлага тавьж байна. Ганц Д.Одбаяр гэхгүйгээр ер нь төрийн эрх мэдэлдэн албан тушаалтай хүмүүс зөөлөн сандал дээр суучхаад хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагаа хүлээж мартагнуулахаа болиоч ээ гэж хүсч байна.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ?

-Гурваас тав хоногийн дотор хариу өгөх байх гэж бодож байна. Цэц шиг удаан байдлаар нэг сарын дараа хариу өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох хурдан хариугаа авчихвал сайн байна.

-Гаднын оронд ийм нөхцөлд ямар хариуцлага тооцдог юм бол. Судалгаа хийж үзсэн үү?

-Япон, Солонгост ажлын байрны бэлгийн дарамтыг нэлээн чухалчилж авч үздэг. Дэлхийн 110 гаруй орон энэ асуудлыг нэлээн том асуудал гэж авч үздэг юм билээ. Хүнээ дээдэлдэг улс асуудлыг маш тодорхой заасан байдаг. Манай улсын хувьд тийм юм байхгүй. Та бүхний мэдэж байгаагаар эрүүгийн хуульд байсан заалтыг аваад хаячихсан. Сая зөрчлийн хуулиар оруулах асуудал яригдсан. Тэгэхдээ эрүүгийн хуулиас авна гэдэг нь хохирогчийг хуулиар хамгаалах ямар ч зүйл заалт байхгүй болж байгаа нь харамсалтай. Цаашдаа бид энэ асуудлыг эрүүгийн хуульд тодорхой заалттайгаар бусад орны туршлагуудыг судалж байгаад оруулбал зүгээр юм болов уу гэж бодож байна.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-05 202.21.108.38

Зайлуул.

Avatar

зочин 2020-02-05 203.91.116.118

г********н гахайг зайлуулах нь зөв шүү, Монгол улсын нэр хүндийг шороотой хутгачаад өндөр албан тушаал хашихгүй

Avatar

Зочин 2020-02-05 203.91.115.50

Отгонцэцэг түүхэнд орлоо.

Avatar

Зочин 2020-02-05 202.179.27.12

Солонгосоос мөнгө аваад нутагт нэгтнийхээ эсрэг ийм юм хийж байдаг ..ичихгүй байна ууу..зайлцаа …муусайн хангугийн ширдэг болсон эмсүүд…

Avatar

Зочин 2020-02-05 199.249.230.73

emegteichuud bid erchuudgui amidarch chadna erchuud harin chadhagui muusain novshnuud zugeer l tsaazal zasaad baih heregtei odoo emegteichuud bid delhiig udirdaj ehelj bna muusain erchuud yu ch hiij chadhagui

Avatar

Зочин 2020-02-05 89.236.112.100

emegteichuud bid hucherheg shuu bugd negdeh heregtei negdej erhiinhee tuluu temstej erchuudiig zasdag tsaazaldag huulitai bolohtsgooy

Avatar

Зочин 2020-02-05 66.181.185.80

****g baitugai hun alsan hun gemgui bolood baihad ene hed ulii l baina. Ingej hellee geed bariad idchiv dee.

Avatar

Зочин 2020-02-05 64.119.26.42

ЦЭЦийн гишүүний үйл ажиллагааг гадна дотны мөнгө саасан хүний үгээр өөрчилөх үү? Хэдэн халтар аваагүй бол одоо больсон дээр.

Avatar

Зочин 2020-02-05 195.176.3.24

emegteichuudee bid l chadna muusain erchuudin zasddag huulitai boltsgooye

Avatar

Анхаар 2020-02-05 203.91.115.50

Гадныхан гүтгэхээр бид энд дагаж намираад байвал ямар сайн үр дүнд хүрэх юм бол доо. Эд ингэдэг гээд л гаднаас хорлоод л байна. Казиногийн асуудлыг. Гадныхан ч хийсэн юм бил үү.

Avatar

Монгол 2020-02-05 66.181.179.11

Монгол улсыг минь доромжлуулчихаад байна шүү дээ тэнэг минь

Avatar

Зочин 2020-02-05 192.82.71.17

чи гүтгүүлж хэрэгт орох өдөр ирнээ

Avatar

Зочин 2020-02-05 122.201.31.93

Одбаяр өөрөө л өргөдлөө өгөхгүй бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, НЯМДОРЖ, БЯМБАЦОГТ ХЭН Ч БАЙСАН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХУУЛИЙН ОРЧИНТОЙ.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.171.34

Иймэрхүү зохион байгуулалтын ард мөнгө явдгийг ард түмэн мэддэг болсоон. Мөнгөө авсан бол тэгээд боль. Нэг хүнд давхар шийтгэл оноож болдоггүй хууль дэлхий дахинд байдаг даа.

Avatar

Зочин 2020-02-05 202.21.108.211

Одбаяр Ардын намыг муухай харгдуулаад байна.
Түүнийг хамгаалах тусам Нямдорж, Бямбацогт … нар түүнтэй адилхан байвал яанаа гэсэн бодол төрөөд байна!!!!!

Avatar

Зочин 2020-02-05 124.158.110.82

та нар улстөрийн аргаар ингэж бохир мөнгө хийх гэж улайрдагаа болиоч. Одбаяр буруугүй!!!!

Avatar

zochin 2020-02-05 150.129.142.168

ENE MANGAR ER UUCHLALT GUYGAAD ZAYLAASAY , KHEL AMNY BUZAR , EKHNER KHUUKHED NI KHETSUU L BAYGAA DAA

Avatar

Зочин 2020-02-05 202.131.245.243

Энэ 2 маск зүүдэггүй юм уу?

Avatar

Маска 2020-02-05 66.181.179.11

Яагаад зүүнэ гэж өвчилсөн биш

Avatar

Зочин 2020-02-05 202.9.46.81

Зөв

Avatar

зочин 2020-02-05 202.131.225.150

улс орны нэг бузарласан, өөрөө бузар шингэсэн энэ ла лар пиз даг хөөж явуулаачээ. яасан ичдэггүй ла лар вэ. олон улсын шүүхэд хандсан гэж монгол түмнийг хуураад болоо гэж бодоод байгаа юм байх даа. ийм хүмүүс дээр байхад эвгүй байдал үүсэх аюултай шүү. улс шийтгэж чаддагүй юм бол иргэд өөрсдөө шийтгээд эхэлвэл аюултай биз дээ. зүгээр зайлуулал даа

Avatar

Зочин 2020-02-05 124.158.110.82

мал минь одбаяр хүүхний өгзөгт хүрээгүй, мөрөөр нь тэвэрсэн байж магадгүй хүнийг өмөөрснийхөө төлөө эвгүй байдалд орсон шүү

Avatar

Зочин 2020-02-05 202.21.108.211

Одбаяр Ардын намыг муухай харгдуулаад байна.
Түүнийг хамгаалах тусам Нямдорж, Бямбацогт … нар түүнтэй адилхан байвал яанаа гэсэн бодол төрөөд байна!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж