Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэг үүрэгт ажилдаа орлоо.
Түүнийг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс консулын патентаа гардан авч, 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна.
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаарч байна.
Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нь 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан билээ.