Хотын татвартай холбоотой мэдээллийг www.ubtax.mn хуудсаас аваарай

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Хотын татвартай холбоотой мэдээллийг www.ubtax.mn хуудсаас аваарай

УИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд хуулийн дагуу нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх эхний хугацаа 2015.11.10-ны өдрийн дотор юм. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хотын албан татварын хуулийн талаарх дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээллийг хүргэх зорилгоор  www.ubtax.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Энэхүү цахим хуудаснаас нийслэл хотын нутаг дэвсгэрт дээрх үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нь хууль эрх зүй, албан татвар ногдуулах бараа, үйлчилгээ, албан татвар хэрхэн ногдуулах, хэрхэн хамрагдах, тайлагнах гэх мэт дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг маш ойлгомжтойгоор авах боломжтой юм. Дашрамд дуулгахад, худалдан авагчдад өгөх баримтан дээр  хотын албан татварын дүнг тусгах системийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссан бөгөөд кассын систем нийлүүлэгч 13 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээг байгуулан Нийсэл хотын албан татвар суутгагчя нарын кассын системд суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж