К.Роналдог хоёр Солонгос фен нь шүүх дээр яллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

К.Роналдог хоёр Солонгос фен нь шүүх дээр яллаа

К.Роналдог хоёр Солонгос фен нь шүүх дээр яллаа

Италийн Ювентус баг өнгөрсөн зун Өмнөд Солонгос улсад зочлон, тус улсын хөлбөмбөгийн К-лигийн бүх оддын багтай нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү тоглолтод Ювентус багийн од К.Роналдог хамгийн багадаа 45 минут талбайд тоглоно хэмээн зарлаж, өдгөө 34 настай түүнийг харах гэж 65 мянган үзэгч, хөгжөөн дэмжигчид гуравхан минутын дотор тасалбарыг худалдан авсан байна. Гэвч тэрбээр талбайд гаралгүй тоглолт 3:3 гэсэн харьцаатай өндөрлөжээ. Үүнд бухимдсан хоёр Солонгос дэмжигч тус тоглолтын зохион байгуулагчдыг шүүхэд өгч, улмаар ялалт байгуулжээ. Тэд тасалбарын үнэ болох 371 мянган воноо болон сэтгэл санааны хохирол хэмээн 300 мянган воны нөхөн төлбөр тус бүр авчээ.

 

Үүнээс гадна уурлаж бухимдсан үзэгчид тоглолтын дундуур “Месси” хэмээн орилж байсан бол К-лигийн зүгээс Ювентус баг руу гэрээ зөрчсөн хэмээн эсэргүүцлийн захидал явуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж