Дэрэвгэр жиргэрүү таван жил аврагдахаар боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэрэвгэр жиргэрүү таван жил аврагдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Дэрэвгэр жиргэрүү таван жил аврагдахаар боллоо

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэрэвгэр жиргэрүүг түүж, экспорлохыг таван жил хорих тушаал гаргахаар болжээ. Монголын ховор ургамлын нэг, нөөц, тархац нь хумигдаж буй дэрэвгэр жиргэрүүг Байгаль орчны үе үеийн сайдын тушаалтай гэх нэрийн дор заасан хэмжээнээс хэтрүүлж, цаашлаад хууль бусаар их хэмжээгээр түүж, БНХАУ руу экспортолж байгаа тухай манай сонин газар дээрээс нь цуврал сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ.

 

Манай нийтлэлийн мөрөөр БОНХАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд, бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд салбар бүртээ дахин судалгаа, дүгнэлт гаргаж, өнгөрсөн долоо хоногт БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар дэрэвгэр жиргэрүүгийн асуудлаар хэлэлцсэн байна.

 

Хурлаас гарсан дүгнэлтэд тулгуурлан сайд Н.Батцэрэг дэрэвгэр жиргэрүүг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс таван жилийн хугацаатай эмийн болон бусад зориулалтаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглох тушаал гаргахаар болжээ. Энэ талаар Н.Батцэрэг сайдтай ярилцлаа.

 

 

-Манай сонины хөндөж тавьсан ховор ургамлын нэг дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, экспортлохыг хориглох тушаал гарахаар болсон тухай сонслоо. Энэ талаар тодорхой хэлж өгнө үү?

 

-Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй  газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг дэрэвгэр жиргэрүү гэх энэ ургамлын нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасч байгааг холбогдох мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээс үзэж танилцлаа. Сэлэнгэ, Дорнодын нутагт тархац нь судлагдсан, Төв, Булган, Хэнтий аймагт ургадаг ч тархацыг нь суцлаагүй юм байна.

 

Энэ ургамал экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм. Энэ онд 14 юмпанид 75 тонн дэрэвгэр жиргэрүүг эмийн зориулалтаар Сэлэнгэ, Дорнод аймгийн тодорхой нутгаас түүж, бэлтгэхийг сайдын тушаалаар зөвшөөрчээ.

 

Зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн байгууллагуудын гаргасан нөөц болоод зарим зөвшөөрлийг үндэслэсэн юм билээ. Гол нь аж ахуйн нэгж, байгууллагууд тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй болон түүсэн газраа нөхөн сэргээдэггүй байж. Цаашилбал, хууль бусаар түүдэг хүмүүс түүнийг нь худалдаж авдаг ченжүүд ч бий болсон юм байна. Тиймээс 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ ургамлыг эмийн болоод бусад чиглэлээр түүж, экспортлохыг хориглох тушаал гаргахаар шийдвэрлээд байна.

 

-Тушаал хэзээ гарах вэ?

 

-Энэ ургамлыг түүх зөвшөөрөл олгох тушаал гаргахдаа олон шат дамжлага дамжиж, олон газар хянаж, дүгнэсэн байна. Таван жилээр хориглох тушаал удахгүй гарна.

 

-Баяртай мэдээ дуулгасанд баярлалаа. Энэ ургамлаар догоодын компаниуд эмийн бүтээгдэхүүн хийдэг байсан бол ч бас яахав гэхсэн. Гэтэл байгаль орчинд тийм их хохирол учруулж түүдэг хэрнээ хуурай жингийн килограмм тутмаас улсад долоо, орон нутагт гурван мянган төгрөгийн татвар төлөөд л БНХАУ руу экспортолдог гэхээр хайран санагдаж байлаа.

 

-2015 оны долоодугаар сарын 3-ны өдрийн эмийн ургамал түүх зөвшөөрлийн дагуу төсөвт  энэ онд 216 орчим сая төгрөг төвлөрсөн. Энэ ургамлын ач холбогдлын дэргэд энэ мөнгө их хөрөнгө биш. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу заасан газраас, тогтсон хэмжээгээр түүгээд, үүргийнхээ дагуу нөхөн сэргээлт хийгээд явж байсан бол асуудал гарахгүй байсан байх.

 

Гэтэл БОНХАЖЯ-наас зөвшөөрөл олгосны дараа ургамлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих сум, орон нутгийн хяналт хангалтгүй, малчдын бэлчээрээс их хэмжээгээр түүж, сүйтгэсэн зөрчил хавтгайрсан тухай гомдол иргэдээс маш их ирсэн. Цаашдаа ургамал түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахад тавих хяналтыг тодорхой зааж, журмаар зохицуулах эрх зүйн орчин бий болгох шаардлагатай.

 

-Энэ онд түүх тусгай зөвшөөрөл авсан компаниудын түүсэн дэрэвгэр жиргэрүүг экспортлох уу?

 

-2015 онд түүж, бэлтгэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн түүсэн дэрэвгэр жиргэрүүг тушаалынх нь дагуу экспортлохыг зөвшөөрнө. Тэд албан ёсны эрхтэйгээр татвараа төлөөд түүсэн.

 

-Яамнаас эмийн болон бусад зориулалтаар түүх зөвшөөрөл олгосон тушаал дээр ховор ургамлын тоонд орсон оор хэд хэдэн ургамал байсан. Эдгээр ургамлыг түүхийг бас хориглож байгаа юу?

 

-Бусад ургамлын хувьд иргэдээс гомдол, санал ирээгүй байна. Гэхдээ бид салбарын мэргэжилтнүүдтэй хамтран дахин нягтапж үзнэ.

 

Ц.БАТЦЭРЭН: ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ ЭМИЙН ЧУХАЛ ТҮҮХИЙ ЭД БОЛДОГ ЭМИЙН АШИГТ УРГАМАЛ

 

Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нооцийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Рh.D Ц.Батцэрэнтэй уулзаж, уг ургамлыг түүх хугацааг таван жилээр хориглож байгаа нь ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

 

-Дэрэвгэр жиргэрүүг түүхийг ирэх оноос таван жилийн хугацаатай хориглох сайдын тушаал гарахаар болжээ.Таван жил түүхгүй байснаар энэ ургамлын нөөцөд хэр тустай бол?

 

-Юуны емнө танай сонины хамт олонд талархал илэрхийлье. Салбарын яам, холбогдох хүрээлэн, мэргэжлийн байгуулчагын зарим мэргэжштгний насаараа судалж, тархац, нөөц нь багасч байгаад сэтгэл зовниж явдаг олон ургамлын нэг болох дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, экспортлохыг тодорхой хугацаанд хориглох шийдвэр гаргахад багагүй хөдөлмөр зарцуулж, дуу хоолой болж буйд таатай байна.

 

Дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг түүж бэлтгэснээс тархац, нөөц сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хумигдсан. Энэ ургамлыг түүхийг хориглосноор мэдээж байгалийн сэргэн ургалтад сайнаар нөлөөлж, нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг дагаад экосистемийн тэнцвэртэй байдал ч хадгалагдана.

 

-БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг “Хаа сайгүй ургаж л байдаг хогийн ургамал шүү дээ” хэмээж байсан. Хогийн ургамал байсан бол Монголын ховор ургамлын жагсаалтад оруулж, өдгөө ийн сайдын тушаалаар хамгаалахгүй байсан болов уу. Дэрэвгэр жиргэрүү ямар ач холбогдолтой ургамал вэ?

 

-Мэргэжлийн ч бай мэргэжлийн бус ч бай тариалангийн талбайд ургаж байгаа ургамлыг хэрэггүй ургамал гэх үндэслэл байхгүй. Магадгүй энэ ургамлыг газар тариалан зэрэг хөл газар ургадаг болохоор ингэж хэлсэн байх магадлалтай. Ашигт ургамлын тоонд зүй ёсоор багтдаг энэ ургамал эмийн чухал түүхий эд. Миний бодлоор өмнө нь магадгүй хэн нэг судлаачийн гаргасан нэршлээс үүдэлтэйгээр ийн хэлсэн байж мэдэх юм.

 

Тариалангийн талбайгаас гадна зам, үйлдвэрлэл, суурин дагаж ургадаг ургамлуудыг өмнө нь хог ургамал гэсэн нэршилд хамруулж байгаад сүүлд хөл газрын ургамал гэх болсон юм. Үүнийг ашиг олох гэсэн аж ахуйн нэгж, байгууллагууд овжноор ашигласан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш дэрэвгэр жиргэрүү хэрэггүй, тэр тусмаа “хогжуулагч ургамал” биш, харин эмийн чухал түүхий эдэд тооцогддог хэрэглээний чиглэлээрээ эмийн ашигт ургамлын тоонд зүй ёсоор багтдаг ургамал юм.

 

Дэрэвгэр жиргэрүү хэрэггүй ургамал байсан бол тэр олон компани яах гэж түүх гээд байгаа юм бэ, гаднынхан яагаад аваад байгаа юм. Мэргэжлийн хүрээнийхэн хамгаалах гэж энэ олон жил зүтгэхгүй шүү дээ.

 

Латинаар Saposhnikovia divaricata /Turcz/ Schischk буюу Монголоор дэрэвгэр жиргэрүү (гонид, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр ард түмний дунд нэрлэгддэг) гэх энэ ургамал нь шүхэртний овогт хамаарах олон наст ургамал. Ерөнхий тархац нутаг нь БНХАУ, ОХУ, Солонгос, Зүүн Сибирь, Манжуур, Монгол. Манай оронд ургамал газарзүйн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Хангайн тойргийн зүүн, зүүн хойт хэсэгт, Дундад Халхын тойргийн хойт хэсэгт хээрийн бэсрэг уулс, дов толгодын хайргархаг, чулуурхаг хажуу даган хялгана, гүйлс оролцсон бүлгэмдэлд, мөн тариалангийн атаршсан талбайд ургадаг.

 

Дэрэвгэр жиргэрүү нь цөөн наст өвслөг ургамал. Голлосон үндэс бүхий уг ургамал нь үндэсний хүзүүвч буюу үндэсний бүдүүрсэн хэсэг болон ишний уг хэсгийн нахианаас шинэ найлзуур үүсч ургадаг. Энэ ургамлын үндсийг 20-40 см хүртэл тасдаж авахад сэргэн ургах нахиа үлдэхгүй учир дахин сэргэж ургахгүй.

 

Энэ ургамлын үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гаикозид, сапонин харин газрын дээрх хэсэг буюу навч, ишинд нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд эфирийн тос 0.05мл /ЮОгр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог юм. Хятад, Солонгост манайхаас очсон дэрэвгэр жиргэрүүгийн үндэснээс алкалоид болон бусад бодисыг ялгаж аваад эмийн бүтээгдэхүүний түүхий эд болгодог гэсэн яриа бий.

 

-Байгальд ургаж байснаар ямар ач холбогдолтой талаар тодорхой хэлж өгөөч?

 

-Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлснээр бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, хөрсийг элэгдлээс хамгаалах, бэхжүүлэх ач холбогдол бүхий ганд тэсвэргэй ургамал. Өөрөөр хэлбэл, цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцюртэй байдлыг хадгалахад голлох үүрэгтэй оролцдог ургамал юм.

 

Ийнхүү бидний газар дээрээс нь болон холбогдох мэргэжлийн бух байгууллагын мэргэжилтэн, судлаачтай уулзаж хийсэн "Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл" гарчигтай нийтлэл хүрэх ёстой албан тушаалтан, эрх мэдэлтэн, мэргэжлийнхэндээ хүрч, дэрэвгэр жиргэрүүг таван жил “тайван” байлгах шийдвэр гарахаар боллоо.

 

Б.ЭНХМАРТ

 

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-26 103.26.194.100

ee teneg ee. ekh oronchiin dvrd toglokh chini zokhokhgui bn. Khogiin urgamal shvv dee. zerleg gonid l gesen ug. ard olon chin yamar saindaa l ovsnii undes tvvh ve de. MAL aaa. chinii said gj yu bdag yum. Ter Noyon uulaa har

Одгэрэл 2015-10-26 103.229.123.198

"Батзандан, Бат-Отгон хоёрын хуурамч дипломыг хурааж авч шоронд хийе.