Хятад улс хөрш Балбад 1.3 сая литр шатахуун нийлүүлэхээр болжээ. Энэтхэгийн талаас шатахуун нийлүүлэлтэндээ хязгаарлалт хийснээс Балбад хомсдол үүсээд байгаа аж. Хятадаас авах их хэмжээний шатахууныг 100 орчим зөөвөрлөгч автомашинаар тээвэрлэн Катмандуд авчирах тухай Балбын газрын тосны корпорацийн албаныхан мэдээлжээ. Ийнхүү Балба нь анх удаа Хятадаас шатахуун авч байгаа аж. Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас Хятадтай холбосон автозамууд боогдоод байсныг энэ аравдугаар сард дахин нээжээ.
Үүний зэрэгцээ Балбын өмнөд хэсэгт хэдэн долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал Энэтхэгээс ирэх нийлүүлэлтийг саатуулаад байгаа аж. Жагсагчид Балба-Энэтхэгийн хилийн боомтыг хаан жагсаал хийснээс Шинэ-Делийн албаныхан шатахуун нийлүүлэлтэндээ хязгаарлалт тавьжээ.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА