НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хяналт, шалгалтад 9 байгууллагыг хамруулан, 51 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгууллаа.
Бусад зөрчлийг арилгуулахаар байгууллагын эрх бүхий албан тушаалтанд заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ